Мобиком корпораци Нөмрөгийн дархан цаазат газарт гал алдсанаа хүлээн зөвшөөрсөн ч ажил хийж явсан гэж худал мэлзэв үү?
Дорнод аймгийн Халхгол сумын Цогт сүмбэр нэгдүгээр багийн нутаг Бичигтийн өндрүүд, Нөмрөгийн дархан цаазат газруудад энэ сарын 08-аас эхлэн ассан хээрийн түймрийг 2026.10.12-нд цурамд 00:55 цагт цурамд оруулсан байна.
Нөмрөгийн Дархан цаазат газарт Мобиком корпорацийн дарга, захирлууд ан агнуур хийх, загас барих зэргээр зугаацаж байх үедаа гал алдсан тухай нутгийн иргэд болон бусад эх сурвалжуууд олон нийтийн сүлжээнд дэлгээд байна.
Тодруулбал, тус корпорацийн захирлууд, Япон Улсын иргэд мөн УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар энэ сарын 8-нд тухайн бүсэд зугаалж явжээ. Улмаар Нөмрөгийн дархан цаазат газарт тэдний унаж явсан 9911УНН ниссэн патрол Y-62 маркийн машины янданд цугласан өвснөөс гал гарсан байна.

Харин уг асуудлаар Мобиком корпорцийн зүгээс албан мэдэгдэл гаргажээ. Гэвчтэдний өөрсдийгөө хаацайлсан мэдэгдэл нь олны эгдүүцлийг төрүүлж байна.
Тэдний зүгээс тус корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн Монгол улсын хил орчмын алслагдсан бүс нутаг, хилийн боомт, хилийн цэргийн заставуудад сүлжээний хүртээмж нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Мөн бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх явцад тээврийн хэрэгсэлд гал гарсан гэжээ.
Гэвч үнэн хэрэгтээ захирал, албан тушаалтнууд нь дархан цаазат газарт ан агнуур хийж явсан талаар эх сурвалжууд мэдээлээд байгаа юм.

Одоогийн байдлаар өдрийн 16:00 цагт түймрийг бүрэн унтрааж чадаагүй цурамд оруулсан байна. Үндсэндээ Нөмрөсөгийн дархан цаазат газар, Соёлз уулз орчим тэр чигтээ шахуу шатаад байгаа юм.
Харин Нөмрөг сумаас ажлын хэсэг гарч хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.