Хүний их эмч Б.Энхбаяр: Монголд Корона вирусээс урьдчилан сэргийлэх болон эмчлэх боломж бий

67272

Дэлхий нийтийг түгшээсэн Корона вирусын халдвар манай хөрш оронд олон хүний аминд хүрээд байгаа энэ  цагт хилийн чанадад суугаа  монголчууд, эрдэмтэн судлаачид маань элэг нэгт бидний  төлөө санаа зовж, өөрсдийн чадах бүхнээр туслахыг хичээж байна. 1990-ээд оноос хойш манай уламжлалт анагаах ухааны 100 –аад  эмч Польшид мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаа билээ. Тэд  Монгол уламжлалт анагаах ухаанаа Европын анагаах ухаантай хослуулан Польш төдийгүй Европын орнуудын иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж ирсэн. Ихэнхи нь өөрсдийн хувийн эмнэлгээ тэнд байгуулжээ. Монголын уламжлалт  анагаах ухаан гэдэг байгальтайгаа хамгийн ойр, хялбар,хямд төсөр мөртлөө хүний биед ээлтэй. Өвөг дээдсээс  өвлөгдөн үлдсэн үнэт өв уламжлал, эрдэм соёлоороо эх орноо төлөөлж яваа эмч нарын нэг Польш  улсад Монгол анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаа ХҮНИЙ ИХ ЭМЧ, эрдэм шинжилгээний ажилтан  Б.Энхбаяртай ярилцлаа.Тэрээр Монгол улсын иргэнийхээ болоод тангараг өргөсөн эмчийнхээ хувьд корона вирус хэмээх  аюулт өвчнөөс  сэргийлэхийн тулд Монголчууд юу мэдэж байх ёстой болоод Монгол уламжлалаараа  эмчлэх аргын талаар бидэнд  хуваалцсан юм.

Сурв: Ярилцлага хийх хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Б.Энхбаяр: Юуны түрүүнд нийт Монголчуудынхаа амар мэндийг айлтгая. Намайг Балбарын Энхбаяр гэдэг. Би Өвөрхангай аймгийн  Хужирт суманд 10 жилийн сургуулиа төгсөөд 1994 онд  Анагаахын их сургуулийн парамедицина буюу Уламжлалт, Европ хосолсон анагаах ухааны ангийг хүний их эмчээр төгссөн.  Оюутан байхдаа оюутны эрдэм шинжилгээний хуралд Монголын уламжлалт анагаах ухааны факультетийг төлөөлөн “Тэмээний шээсээр хайрст үлд буюу писсароцийг  эмчлэх аргачлал” сэдвээр оролцож түрүүлсэн.  Төгсөөд  ардын эмнэлэгийн хүрээлэнд Монголын шилдэг эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэднээсээ их зүйлийг сурсан. 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл Польш улсад  Монгол уламжлалт анагаах ухааны мэрэгжлийн чиглэлээр эмчийн ажлаа хийж байна. Энэ улсад  1000-аад Монголчууд ажиллаж амьдардаг.Тэдний 100 орчим нь Монгол уламжлалт анагаахын эмч нар. Бид Монголд маань аюулт өвчин ойрхон ирсэн энэ үед өөрсдийн мэдэх чадахаар туслах, сайн үйлсийн аян өрнүүлж, маск цуглуулах зэрэг ажлыг хийж байна.

Сурв: Монгол эмч нар Польшид голдуу ямар эмчилгээ хийх вэ?

Б.Энхбаяр: Уламжлалт анагаах ухааны эмч. Ихэнхи нь хувийн эмнэлэгтэй. Зарим нь улсын эмнэлэгт ажиллаад үдээс хойш нь хувийн эмнэлэгт ажилладаг. Уламжлалтаар эмчилж байгаа ч шинжилгээг мөн заавал  Европ анагаах ухааны орчин үеийн бүх аргатай хослуулна. Мөн судсаар болон бусад монгол уламжлалт анагаах ухааны оношлогооны аргыг хэрэглэнэ. Монголын  уламжлалт анагаах ухаан гэдэг гайхамшигтай ч манай Монголын эмч нар зөвхөн барууны анагаахыг голчилж байна. Уг нь хослуулаад хоёр талаас нь харж чадвал  илүү үр дүн сайтай.

Монголын уламжлалт анагаах ухаан маш эртнийх. Олон улсын экспедици  1963 онд анхны ясан  болон чулуун зүүг  Монголоос олж, зүүний өлгий нутаг гэдгийг зарласан.  Монгол уламжлалт анагаах ухаан бол Монгол хүний бие физилоги, цаг уурын нөхцөлд тохирсон бидний  өвөг дээдсээс үлдээсэн юугаар ч сольшгүй үнэт өв хөрөнгө билээ.  Дорно дахины анагаах ухааны 10  үндсэн эмчилгээнд 5 зөөлөн, 5 ширүүн засал гэж бий. Тэрхүү 5 ширүүн заслын нэг нь Монголоос гаралтай ЭВЭР ЗАСАЛ буюу БУМБА ЭМЧИЛГЭЭ юм. 

Сурв: Корона вирусээс сэргийлэх талаар манай  улс маш олон арга хэмжээ авч байна. Хөндлөнгөөс  харахад хэр зөв явж байна вэ?

Галтай бумба тавих нь жинхэнэ дархлааны эмчилгээ

Б.Энхбаяр: Урьдчилан сэргийлж байгаа бүх арга хэмжээ зөв. Гэхдээ зөвхөн гараа угааж, маск зүүж,хөл хөдөлгөөн хорьсноор халдвараас сэргийлж чадахгүй. Дархлаа дэмжих эмчилгээ нэн тэргүүнд хийх ёстой.

Сурв: Ямар эмчилгээ вэ?

Б.Энхбаяр: Дархлаа дэмжих эмчилгээний нэг шалгарсан арга бол манай уламжлалт БУМБА ТАВИХ. Манайх болон бусад орнууд 1985 он хүртэл бумба тавих эмчилгээг анагаах ухаанд  өргөн хэрэглэж байгаад аажмаар эм тарианд шилжиж бараг хэрэглэхээ больсон. Галтай бумба тавих бол жинхэнэ ДАРХЛААНЫ ЭМЧИЛГЭЭ .

Хүний биеийн температур 36,5 хэм байдаг.Тэгвэл галтай бумбаны дотор талын температур биеийн темпаратураас өндөр 38,2 хүрдэг учраас хүний дархлааны эд эсийг сэргээж, идэвхижүүлдэг. Ялангуяа энэ эмчилгээг халдварт өвчний эрсдэлтэй, хорио цээрийн бүсэд ажиллаж байгаа албан хаагчид, цэргийнхэн,спортынхонд зайлшгүй хийж,  дархлааг нь сэргээх ёстой.

Сурагч, оюутнууд ч карантилсан гээд гэртээ зүгээр суулгүй дархлаа дэмжих ЭМЧИЛГЭЭ хийлгэх хэрэгтэй. Бумба тавих гэдэг бол Аутогемотерапи буюу антивирус, антибактерийн үйлдлийг автоматаар гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл: Эрүүл цус нь өвчтэй цусаа эмчлэх гэсэн үг. Бумба тавихад арьсны өнгө харладаг. Энэ өнгөөр хүний өвчнийг оношлох боломжтой. Бумба эмчилгээ 3 үндсэн үйлчилгээтэй.

  1. Оношилно. Бумба тавихад гарсан өнгөөр нь оношилно
  2. Үүсч болох эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх
  3. Эмчилгээний ач холбогдолтой

Сурв: Бумба тавих эмчилгээг заавал мэрэгжлийн эмч хийх  ёстой юу ?

Б.Энхбаяр: Тийм. Мэргэжлийн эмч болон сувилагч нарыг энэ үр дүнтэй эмчилгээний арга техникт суралцья гээд холбогдох хүмүүс хүсвэл бид мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран  зааж сургахад бэлэн байна. Гол нь тодорхой эмчилгээний  цэгүүдийг  бусад дархлаа идэвхижүүлэх цэгүүдтэй суваг хэрдсээр  хослуулж хийдэг болохоор  мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй.

Тухайлбал: Хоолойны төвөнхийн хоёр талд амьсгалын замын хамгийн гол цэгүүд байдаг. Энэ цэг дээр бумба тавьж дархлаа сэргээдэг.

Жирийн хүмүүс ч  бумба тавих аргыг  сурчихвал хот суурин газраас алслагдмал хөдөө гадаа, гэр орондоо ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, ханиад томууны эсрэг дархлаагаа сэргээж,цусан хангамжаа сайжруулах бүрэн боломжтой. Энэ эмчилгээ нь орчин нөхцөл,тог цахилгаан шаардлагагүйгээрээ суурин болон нүүдэлчин амьдралд тохирсон эмчилгээ. Харин бумба тавьсныхаа дараа цэгүүдээ үргэлж тосолж,салхи цохиулахгүй, даарч хөрөхгүй байх нь маш чухал.  Бумбаны эмчилгээ ямар ч  төрлийн эмчилгээтэй харшлахгүй. Зүү төөнүүр, Европ эм тариатай хослуулан хэрэглэж болно.

Сурв: Корона вирусээс сэргийлэхэд бумба эмчилгээ үр дүнтэй юу ?

Б.Энхбаяр: Ер нь халдварын вирусууд  халуун чийглэг орчинд илүү өсч үрждэг. Азаар Монгол улс маань эрс тэс уур амьсгалтай учраас бусад орныг бодвол вирусын тархалт харьцангуй бага. Корона вирус ч халуун чийглэг орноос гаралтай. Уг вирус  57 хэмийн температурт идэвхигүй болж, 75 –аас  дээш хувийн этилийн спиртэд хоруу чанар нь багасдаг нь тогтоогдсон.

Галтай бумба тавьснаар   тухайн эмчилгээний цэгийн биеийн температурыг нэмэгдүүлж, арьсны нүх сүвийг нээж, арьсны амьсгалыг нэмэгдүүлдэг. Биеийн температурыг нэмснээр  бактерийг нь устгаад эхэлдэг. Антибиотик зөвхөн бактерийг л устгадаг. Вирусыг  устгаж чадахгүй. Харин  бумбаны дотор талын температураар 38,2 хэмд  эсийг халаахад дархлааны эсүүд сэргэж, ажиллаж эхэлснээр гадны  биетийг таньж, бактеруудыг устгаад эхэлдэг.

Бумбаны дотор талд буй спирт нь арьсны онгойсон нүх сүвээр биед нэвтэрч, вирусыг устгадаг.  Цусыг өөрийг нь өөрөөр нь цэвэрлэх замаар хүнийг өөрийг нь өөрөөр нь эмчилдэг гэсэн үг.

Сурв: Бумба тавьснаар цусан хангамж сайжирна гэсэн үг үү?

Б.Энхбаяр: Жишээ нь  ямар ч төрлийн маркийн машинд хамгийн чухал зүйл шатахуун. Бүр шатахуун дотроо сайн чанарын шатахуун шаардлагатай  байдагтай адил хүний эрүүл мэндийн хамгийн чухал зүйл бол ЦУСАН ХАНГАМЖ. Цусан хангамжаа яаж сайжруулах вэ гэдэгт л нэн тэргүүнд анхаарах ёстой. Хүний цус хэдий чинээ цэвэр, эрүүл байх тусам дархлаа сайн байж, халдвар авахгүй, томуу тусахгүй.  Гар утас, компьютер, Пи Си тоглоом удаан  ашиглах тусам хөдөлгөөн дутагдаж, цус зогсонги байдалд орж өтгөрнө. Ингээд цусан хангамж муудаж, дархлаа суларна.Ямар ч амин дэм, витамин нэмэргүй. Бумба тавьснаар цусан хангамж сайжирч дархлаа сайжирна. Хөдөлгөөн эрүүл мэндэд хэрэгтэй гэдэг чинь энэ .Урт насалдаг хүмүүсийн гол нууц нь тэд цусан хангамж сайтай байдаг.

Сурв: Корона вирусээс сэргийлэх арга бий юу?

Б.Энхбаяр:  Ер нь ямар ч төрлийн вирусийн халдварт  дархлаа сул , амьсгалын дээд болон доод замын архаг үрэвсэл, гүйлсэнг булчирхайн үрэвсэл, архаг ангина,  гамерит,  уушигны хатгалгаа, астма зэрэг өвчнөөр өвдөж байсан, дутуу эмчлүүлсэн  хүмүүс илүү өртдөг.  Суурь өвчнийг бүрэн эмчилээгүй үед дархлаа сул байдаг. Эмчлүүлж байж л дархлаа сэргэнэ.

Сурв: Хүн өөрийнхөө хэр дархлаа хэр байгааг хэрхэн мэдэх вэ?

Б.Энхбаяр: Хамгийн түрүүн танд суурь өвчин байна уу гэдгээ тодорхойл. Дээр дурдсан ангина, астма, амьсгалын замын үрэвсэлтэй бол дархлаа сул байна гэсэн үг. Гар хөл амархан даардаг,  толгой эргэдэг, даралт багатай  бол захын цусан хангамж муудаж дархлаа суларсны шинж. Хүчил төрөгчөөр баяжсан цус артерийн судсаар дамжиж  нүүрс хүчлээр дүүрсэн цустай солигдох явц удааширч, зогсонги байдалд орсноос дархлаа муудна. Дархлаагаа дэмжихийн тулд өвлийн цагт сарлагийн хөөвөр, ноос ноолууран хувцсаа өмсч дулаан байх хэрэгтэй

Сурв: Халдварт өртөхгүйн тулд эмч нар, энгийн хүмүүсийн хамгийн түрүүн мэдвэл зохих зүйл юу вэ?

Б.Энхбаяр:  Хамгийн түрүүнд дархлаагаа  сайжруулах, амьсгалын дээд болон доод замын өвчнийг бүрэн эмчлэх ёстой. Гэтэл манайхан халуурч байгаа эсэх, хоолондоо дургүй болж байна уу зэргээр шинж тэмдэг л яриад байна.  Шалтгааныг нь  эмчлэхгүйгээр дан шинж тэмдэгтэй ноцолдоод байвал өвчин дахина. Тэр тоолонд хүндэрдэг. Суурь өвчний шалтгааныг эмчлээгүй учраас л  вирусын халдвар авангуутаа нас барж байна. Суурь өвчингүй, эсвэл бүрэн эмчилсэн хүмүүс халдвар авлаа ч   хөнгөн тусна. Урьдчилан сэргийлье гэвэл  маска зүүгээд, гараа угаахаас гадна суурь өвчтэй бол бүрэн  эмчлүүлэх ёстой.

Дархлааг сүйтгэдэг гол  зүйл бол архины төрлийн ундаа, тамхи 

Сурв: Та Монголчууддаа хандаж, эрүүл мэндийн энгийн зөвлөгөө өгөөч?

Б.Энхбаяр: Нэгдүгээрт: Миний яриад байгаа цусан хангамжийг бууруулж, дархлааг сүйтгэдэг гол  зүйл бол архины төрлийн ундаа, тамхи.  Зуршлаасаа салж чадахгүй бол  ядаж багасга. Үдийн 12 цагаас өмнө тамхи татаж болохгүй. Өлөн дээрээ татсан 1 ширхэг тамхины хор  5 ширхэгийг татсантай тэнцэх никитоныг биед шингээдэг. Орой 19 цагаас хойш татсан 1 ширхэг тамхи 10 ширхэг тамхины никитонтой тэнцдэг. Учир нь орой нар жаргангуут агаар дахь  хүчил төрөгч багасч нүүрс хүчлийн хий нэмэгдээд ирдэг. Энэ үед тамхи татах нь биеийг илүү хордуулдаг. Мөн сүүлийн үед залуус шивээс хийлгэдэг болсон нь янз бүрийн вирус тээгч болох халдварлуулах нэг эх сурвалж болж байна. Элэгний  С,  В вирус ч шивээсээр дамжин халдварладаг. Арьсыг аль болох гэмтээхгүй байх хэрэгтэй

Хоёрдугаарт: Гар утас, компьютер дээр удаан сууж болохгүй. Цусан хангамжийн зогсонгишилт үүснэ. Харин цусан хангамж сайжруулах хамгийн сайн арга бол цэвэр агаарт алхах. Хөдөө очиж малд явах хэрэгтэй.Малын араас хэд гүйгээд л цусан хангамж сайжирч эрүүлжинэ.

Гуравдугаарт: Монгол уламжлалт хүнсээ хэрэглэ. Импортын элдэв жимс,чихэр хүнс бага хэрэглэ. Хятад, Солонгос хоол, Ки-Эф-Си гэхээсээ илүү Монгол хоолоо ид. Борви тойгны шөл, аарц, аарцтай  шөлөө уу. Хярамцаг төмрөөр баялаг учраас цусан хангамж сайжруулж, дархлаа дэмжинэ.Чацарганы шүүс амин дэмээр баялаг.  Европт амьдарч байгаа бидэнд олддоггүй тансаг хэрэглээ чинь манай Монголд л байна. Даан ч бид өөрсдийхөө үнэ цэнэтэй зүйлсийг мэдрэхгүй юм.  Малын гаралтай сарлагийн оймс, ноос ноолуураа өмс. Зөвхөн гоёл биш. Эрүүл мэндийн ач тустай.

Сурв: Танд нэмж хэлэх зүйл байгаа юу?

Б. Энхбаяр: Хүний амьдрал дэндүү богинохон. Хүмүүс мөнгөтэй хүнд бус эрүүл хүнд атаархдаг болсон. Тэд хамгийн баян. Эрүүл байхын төлөө  өөрөөсөө шалтгаалах бүхнийг хий. Өөртөө л найд, хичээ гэж хэлмээр байна.

Сурв: Маш үнэ цэнэтэй ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

 

 

 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here