Д.Амарбаясгалан: Өрсөлдөөнийг нээж өгч, гурилын импортын татварыг тэглэнэ

60

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан малчдын нөхцөл байдал, гурил тэжээлийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр,

-Малчид үнэ төлбөргүй өвс тэжээл, гурил өг гэж шаардаагүй. Зах зээлийн бодит ханшаар өвс тэжээл, гурил авах боломж олгооч л гэж шаардаж байна. “Зуд болохоор нохой зоолдог”-той адил худалдан авах чадвар муудаж байгаа үед малын өвс тэжээл, гурилын үнэ хэд дахин өсч байна.

Импортын гурил 1 кг нь 935 төгрөг, дотоодынх 2600 төгрөг. Харьцангуй хол зөрүүтэй байна. ЗГ-ын зүгээс зах зээлийн жам, чөлөөт өрсөлдөөний замаар бизнес эрхлэгчид үнэ ханшаа тогтож байх нь шударга зарчим гэж үзэж байгаа юм.

Тиймээс өрсөлдөөнийг нээж өгч, гурилын импортын татварыг тэглэнэ. Цаашдаа импортод хориг тавих замаар дотоодын зах зээлд монопол үүсгэдэг бодлогоос ЗГ татгалзана.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here