Зам тээврийн салбарыг 2023 онд “МУУ” ажилласан гэж дүгнэсэн нь сайд С.Бямбацогтыг ихээхэн бухимдуулав

181

Засгийн назрын 2023 оны Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж байна. Харин ЗТХЯ-ны 2023 оны ажлын үр дүнг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас “МУУ” хэмээн дүгнэсэн нь ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг ихээхэн бухимдуулав.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар яаж үнэлж, дүгнэснийг би ойлгохгүй байна. 2023 онд Зам тээврийн салбар маш өндөр өсөлттэй байсан. Монголын эдийн засгийн өсөлт 7 хувь байхад манай салбарын өсөлт 73 хувьтай байсан. Харьцангуй сайн өсөлттэй байлаа гэж бодтол үнэлгээ нь МУУ байгааг гайхаж байна. 

2022 онд нийтдээ 60 сая ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 107 сая тонн ачаа тээвэрлэсэн. Зөвхөн авто замаар 2022 онд 31 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 71 сая ачаа тээвэрлэсэн. Төмөр замаар 28 сая ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 35 сая ачаа тээвэрлэсэн. 

Агаараар 2022 онд сая хүн тээвэрлэж байсан бол 2023 онд 1,7 сая зорчигч тээвэрлэсэн. Бүх салбартаа өсөлттэй гарч байхад “Ажлаа муу хийсэн” гэж дүгнэсэн байгааг би ойлгохгүй байна.

2009-2023 он хүртэл 15жилийн хугацаанд МИАТ орон нутагт нисдэггүй байсныг бид нисдэг болгосон. 2022 хүртэл гуравхан аймагт онгоц нисдэг байсныг бид наймаг аймаг болгож нэмэгдүүлсэн. Тасалбарын үнэ баруун аймагт 1,7-1,8 сая байсныг 800-900 мянга болгож 2 дахин бууруулсан. Энэ ажлын үр дүн биш юм уу?

20 жил америкчууд хүсээд, монголчууд хайгаад зөвшөөрдөггүй байсан OPEN SKY хэлэлцээрийг Катар, Грек, Англи улстай байгуулсан. Ингэснээр олон чиглэлд агаарын тээвэр сэргэсэн. Сөүл-Улаанбаатар хооронд 7 хоногт 10хан удаа нислэг үйлддэг байсан бол өнгөрсөн зунаас эхлэн долоо хоногт 82 удаа ниссэн байна.

Монголоос МИАТ, Солонгосоос Ка л нислэг үйлддэг, давуу эрхтэй монополь байсан. Харин монополийг задалж, өрсөлдөөнийг дэмжсэн. Үүний үр дүнд 7 хоногт 82 удаагийн нислэг үйлддэг болсон. Энэ ажил биш юм уу?

Билетний үнэ УБ-Сөүл чиглэлд 3 сая төгрөг байсан. 1 сая төгрөг болгосон. Энэ ажил биш юм уу? Яаж үнэлээд, яаж дүгнээд байна аа, Баасандорж оо?

хариулах

Please enter your comment!
Please enter your name here