Б.Отгон: Ж.Ганбаатар УУХҮ-ийн сайд болонгуутаа Монголын газар нутгийг лиценз нэрээр мөнгөтэй Хятадуудад цаастай чихэр шиг “зарж” байна

180

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар газрыг маш ихээр зарж байгаа талаар сэтгүүлч Б.Отгон баримт нийтэлжээ. 

Тэрээр, Газар нутаг гадныханд зарна гэдэг чихэр зарахаас чинь огт өөр зүйл шүү. Уул уурхайн сайд Ж.Ганбаатар аа, гэжээ. 

Чихрийг үнэ цохиж худалдаж болох ч чиний зарсан лиценз болгоны цаана улс үндэстний чинь тусгаар тогтнол бийг сануулья.

Чихрийн наймаачин Ж.Ганбаатар Уул уурхайн сайд болонгуутаа Монголын газар нутгийг лиценз нэрээр мөнгөтэй Хятадуудад цаастай чихэр шиг “зарж” байна. Ж.Ганбаатар сайд болоод 2023.02.28-ны өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг өөрчилжээ.

Уг журмын 2.2.1-д  “Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид 70 оноо өгнө”. 2.4.4-д “цахим системд өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох” гэх мэтээр заажээ. Энэ бол зөвхөн мөнгөтэй Хятадуудад зориулсан заалт гэж болно.

Өмнө нь компаний түүх, ажлын туршлага, нийгмийн даатгал ,татвар төлөлт, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин гээд маш олон хүчин зүйлийг харгалзаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог байсан. Гэтэл сайд хайгуулын лицензийг ердөө хэн өндөр үнэ санал болгосонд нь зардаг болгон өөрчилжээ. Ингэснээр Монголын аль өнгөтэй өөдтэй орд газруудад Хятадууд эзэн суух боломжийг Монгол төрийн сайд бүрдүүлжээ. Үр дүнд нь өнгөрсөн 2 жилийн дотор 500 гаруй лиценз Хятад голдуу гадны компаниудын халаасанд орчихоод байна.

Сүүлийн 15 удаагийн зарласан 400 орчим хайгуулын талбайн лицензийн хамгийн өндөр магадлалтай 86 тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтай компаниуд мөнгөөр зодож авсан байна. Сонгон шалгаруулалтад хэдэн арван тэрбум төгрөг санал болгон шалгарч, хайгуулын лиценз авсан компаниудыг судлаад үзвэл дандаа Хятад, Хонконг, Синапурын хөрөнгө оруулалтай байх ажээ. Quote

Эдгээрээс ганцхан жишээ: Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай нэртэй 504 га газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад хамгийн өндөр буюу 11 тэрбумыг санал болгосон “Литиум сенчури” компани шалгарчээ. Энэ компанийг Улсын бүртгэлээс хайгаад үзэхэд Сингапурын хөрөнгө оруулалттай байх жишээтэй. 18 триллион ам долларын ДНБ-тай БНХАУ-ын компаниудтай манайх шиг жижиг эдийн засагтай улсын компаниуд мөнгөөр өрсөлдөх ямар ч боломжгүй. Гадныханд очиж байгаа эдгээр лицензүүд дотор ирээдүйн Оюутолгой, Тавантолгой байвал яах вэ? Бид буцаагаад худалдаж авах уу?

Баялагт минь бид биш тэд эзэн суужээ. Энэ нь Үндэсний аюулгүй байдалд харшлахгүй гэж үү? Төрийн хар хайрцагны бодого хаана байна вэ?

Өнөөдөр төсөвт орох өчүүхэн мөнгөний төлөө ирээдүйн үр хойчийнхоо амьдрах газар нутаг, хүртэх баялгийг харийнханд өгөх “хоноцын ” сэтгэлээр хандаж буй сайдыг огцруулах ч багадна. Энэ газрын баялаг зөвхөн энэ бидний үед амьдарч байгаа Ж.Ганбаатар мэтийн мэдэж захиран зарцуулах зүйл ч биш. Өнгөрсөн, одоо, ирээдүй бүх цаг үеийнхэний өмчийг дурын нэг чихрийн наймаачин мэдэж шийдэхгүй ээ. Энэ бол эх орноосоо урвах гэмт хэрэг биш үү?

Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, хуулиас давсан сайдын журмыг хүчингүй болгох хууль шүүх Монголд алга уу?

Жишээ болгож дурдсан Сингапурын хөрөнгө оруулалттай “Литиум Сенчури” компаний баримтуудыг хавсаргав

Сэтгүүлч Б.Отгон 2024.04.10

хариулах

Please enter your comment!
Please enter your name here