Төрийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын дунд 5төрөлт тэмцээн зохион байгуулж байна

26

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Ахлагч бүрэлдэхүүний анхдугаар чуулган”-ыг энэ сарын 29-нд зохион байгуулна.

Тус чуулганыг угтан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд “Цол бүхэн сайхан” волейбол, хийн буудлага, хөгжөөнт буухиа, олс таталт, чанга шивнээ зэрэг таван төрөлт тэмцээнийг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Ахлагчийн жилийн хүрээнд ахлагчийн албаны эрх зүйн орчин, нийгэм, эдийн засгийн хамгааллыг сайжруулах, тэдний мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, нийгэм, иргэдэд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаа онцлов.

Мөн аймгийн хэмжээнд “Ахлагчийн зөвлөл”-ийг мөрдөс нэгт зургаан байгууллагын ахлагчийн төлөөллөөс бүрдүүлэн, нэгдсэн зохион байгуулалтад орж, тэдний тулгамдаж буй асуудал, аймаг, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах чиг үүрэг бүхий зөвлөлийг үүсгэн байгуулсан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here