“ЭКО ЖОРЛОН” Арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдана Ө

24

Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Монголын жорлонгийн ууган холбоо ГҮТББ хамтран аймаг, сумдын удирдлагууд, иргэдэд нүхэн жорлонгийн өнөөгийн нөхцөл байдал, сөрөг үр дагавар, хүнд, байгальд ээлтэй эко жорлон, ариун цэврийн байгууламжийн талаарх мэдээлэл, сургалт сурталчилгаа, үзэсгэлэнг зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн болон эрүүл аюулгүй орчны мэдлэгийг дээшлүүлэх, айл өрх, албан байгууллагын байгальд ээлтэй, эко ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “ЭКО ЖОРЛОН” сургалт, үзэсгэлэн нэгдсэн арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Мандалговь хотноо зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 86911900 дугаараас лавлана уу.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here