ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК
Дорнод аймаг дахь Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВтаар өргөтгөх 81.9 сая ам.долларын төсөвт өртөг бүхий төслийн санхүүжилтийн 75 орчим хувийг Хөгжлийн банк БНХАУ-ын Хөгжлийн банкнаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр санхүүжүүллээ.
Уг төсөл хэрэгжиж энэ оны зургаадугаар сард станцыг нээснээр Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сумын айл өрх, 3,100 гаруй аж ахуйн нэгж болон тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдээд байна.
Түүнчлэн аймгийн төв болох Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6,000 гаруй өрхийг дулаанаар хангах, Бичигт – Эрээнцав чиглэлийн боомтуудаар Транс Сибирийн төмөр замтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалтыг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжийг ч бүрдүүлнэ гэдгийг инженер, мэргэжилтнүүд онцолсон.