С.Баярцогт: Манай намын гишүүд ЕНБД-д намайг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа. Гэхдээ намын дүрмээр ЕНБД-ыг намын дарга л танилцуулдаг
Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан болж байна. Хуралдаанаар намын ЕНБД-ыг томилох байсан ч намын дарга О.Цогтгэрэлийн дэвшүүлсэн хүмүүсийг гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир түр хойшлуулаад байна. Харин ҮБХ-ны гишүүдийн олонхи нь Сангийн сайд асан С.Баярцогтыг ЕНБД болгох саналтай байгаа аж. Уг асуудлаар С.Баярцогтоос тодруулсан юм.
Намын даргын санал болгосон хүмүүс олон нийтэд танигдаагүй гэх шүүмжлэл намын гишүүдийн дунд гарч, өөр хүнийг заалнаас дэмжих хандлага өндөр байгаа аж.
ЕНБД нь намын аппаратыг бүхэлд нь удирдаж, зохион байгуулалт, санхүү, боловсон хүчний асуудлыг хариуцдаг намын "хоёр дахь" чухал хүн тул гишүүд эрх баригч намын түвшинд өрсөлдөж, ялалтад хүргэхүйц хүчтэй лидер байх ёстой гэж үзэж байгаа юм.
Гэсэн хэдий ч намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргад зөвхөн намын дарга нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд заалнаас нэр дэвшүүлэх боломжгүй байдаг байна. Тиймээс гишүүдийн зүгээс хэдийгээр өөр хүнийг дэмжиж байгаа ч дүрмийн энэхүү зохицуулалтад хүндэтгэлтэй хандах шаардлагатайг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.