Наймдугаар сард иргэдийн дансанд орох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарь
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны наймдугаар сард иргэдийн дансанд орох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг танилцууллаа. Энэ сард халамжийн төрлүүдээс хамааран дараах өдрүүдэд иргэдийн дансанд олголт хийгдэнэ.
- Наймдугаар сарын 11, 25-ны өдөр: Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Наймдугаар сарын 11, 25-ны өдөр: Асаргааны тэтгэмж
- Наймдугаар сарын 11, 25-ны өдөр: Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- Наймдугаар сарын 11, ний өдөр: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
- Наймдугаар сарын 11, 25-ны өдөр: Ахмад настан, хөгжлийн бэршээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
- Наймдугаар сарын 11, 25-ны өдөр: Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
- Наймдугаар сарын 11, 25-ны өдөр: Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
- Наймдугаар сарын 11-ний өдөр: Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
- Наймдугаар сарын 25-ны өдөр: Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж
- Наймдугаар сарын 25-ны өдөр: Насны хишиг
- Наймдугаар сарын 20-ны өдөр: Хүүхдийн мөнгөн тэтгэмж
- Наймдугаар сарын 20-ны өдөр: Эх, эцэг олон хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хуваарийн дагуу олгохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.