Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 

Засгийн газар, ерөнхий сайд, сангийн сайд болон холбогдох яамдын сайд нар сайн ажиллаж хөрөнгө оруулагч талаас Оюутолгой компанийн ногдол ашиг авах гэрээ хэлэлцээрийг амжилттай хийсэнд баяр хүргье. Миний баялагтаа эзэн Монгол байя уриаг тавина ажиллаж байна.

D-Parliament дээр 100 мянга гаруй иргэн Оюутолгой төслөөс орж ирж буй ногдол ашгийг өөрсдийн дансанд авах санал өгсөн байна. Энэ бол ард түмний маань санал. Энэ санал дээр бид хүндэтгэлтэй хандаж, анхаарах ёстой. Эрчим хүч, шатахуун үнэд орж нөхцөл байдал дэлхийн даяар хүнд байна. Миний би Европт айлчлал хийгээд ирсэн. Тэнд ч нөхцөл байдал хүнд байна. 

Энэ цаг үед ард иргэдийнхээ амьдралыг анхаарч, өрхийг орлогыг нэмэгдүүлж хамгаалах чиглэлд бид яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Тийм учраас байгалийн баялгийнхаа эхний хишгийн орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж үзэж байна. 

Ковидын үед ч миний бие ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн мөнгийг 100 мянга болгож, Эрдэнэт үйлдвэр 1.6 жил иргэдийн тог, ус дулаан, хогны мөнгийг хариуцаж л байсан. Үүний үр дүнд манай улс цар тахлыг хохирол багатай давсан. 

Хамгийн гол нь та бүхэн хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлэлцээрийг маш сайн хийх хэрэгтэй. Мөнгийг яаж, хэзээ дансанд нь хуваарилж хийх гэх асуудлыг Монгол Улсын засгийн газар зохицуулаад, дүрэм журмаа боловсруулаад ажиллах хэрэгтэй.  3 их наяд төгрөгийг орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлж, энэ чиглэл дээр онцгой анхаарах хэрэгтэй гэж Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд та бүхэнд хэлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.