Л.Энх-Амгалан: Өнөөдөр дэлхий нийтээр төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоо руу шилжиж байна

Л.Энх-Амгалан:  Өнөөдөр дэлхий нийтээр төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоо руу шилжиж байна
Боловсролын сайд Л.Энх-Амгалан төрөлжсан ахлах сургуулийн талаар тайлбарлажээ. 
 
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Төрөлжсөн ахлах сургуулиудын энэ загвар бол боловсролын салбарт хийж байгаа маш том шинэчлэл. Энэ нь дан ганц хүртээмжийн асуудал шийдээгүй. Боловсролын чанарыг шинэ шатанд гаргасан тогтолцооны шинэчлэл. Өнөөдөр дэлхий нийтээр төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоо руу шилжиж байна.
 
Хөдөө орон нутагт байгаа шилдэг, авьяаслаг хүүхдүүдийг нээх, тэдэнд шинэ боломжуудыг олгох хамгийн том шийдэл болвол төрөлжсөн ахлах сургууль гэдгийг онцолж хэлье.
Энэ хөтөлбөрөөс маш том үр дүнгүүд гарна. Үүнд би огтхон ч эргэлзэхгүй байна.
Нэгдүгээрт, суралцагчийн хэрэгцээ, авьяас, сонирхолд суурилсан сургалт, зохион байгуулах боломжийг бүрдүүлж, суралцагч өөрийн, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаатай уялдсан хичээлийг гүнзгийрүүлэн суралцаж, суралцах идэвх, амжилт дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ.
 
Хоёрдугаарт, дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах, академик бэлтгэлийг эртнээс хангаад, кредитээ дүйцүүлээд, суралцах боломжууд нь нээгдэж байгаа.
Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн уялдаатай холбоотой Монгол Улсад үүссэн гажуудлуудыг арилгаж, эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр хүний нөөцүүдээ бэлдэж авахад төрөлжсөн ахлах сургууль онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.