Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 10 гишүүн тодорхойгүй шалтгаанаар чуулгандаа ирээгүй байна
Өнөөдрийн буюу 10-р сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулган 80 ирцтэй хуралдаж байна. 25 гишүүн гадаад, дотоод томилолт болон эмнэлгийн чөлөө, бусад гэх шалтгаанаар чуулгандаа ирээгүй байна.
Чуулгандаа ирээгүй Ж.Ганбаатар нарын 9 гишүүн гадаадад томилолттой яваа бол С.Амарсайхан нарын 5 гишүүн эмнэлгийн чөлөөтэй гэжээ. Харин Шадар сайд Н.Номтойбаяр дотоод томилолт буюу Дархан-Уул аймагт ажиллаж байгаа аж.


Чуулгандаа ирээгүй 25 гишүүний 10 нь буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд "бусад" гэх тодорхойгүй шалтгаанаар чуулгандаа ирээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.