“Улаанбаатарын үдэш” дуугаараа Улаанбаатарыг олон улсад таниулсан хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржид 2 өрөө байр бэлэглэжээ

“Улаанбаатарын үдэш” дуугаараа Улаанбаатарыг олон улсад таниулсан хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржид 2 өрөө байр бэлэглэжээ

Нийслэлийн 387 жилийн ойг тохиолдуулан МУУГЗ, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржид хоёр өрөө байр бэлэглэжээ. 

Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж 1985 онд “Улаанбаатарын үдэш” дуугаа зохиосон бөгөөд 41 жилийн турш энэ дуу хил хязгаарыг давж, олон сая сонсогчийн сэтгэлд хүрсэн юм. Зөвхөн хятадын хөгжмийн зах зээлд л гэхэд ээж, хүү хоёрын дуулсан хувилбар 2023 онд цахим орчинд 600 сая үзэлттэй болсон нь энэ бүтээл хэр өргөн түгсэнийг харуулна.

Төрсөн хотдоо зориулан бүтээсэн аялгуугаараа Улаанбаатарыг олон улсад таниулсан түүний хувь нэмрийг үнэлж, нийслэлийн ойн энэ өдөр хотын дарга Б.Пүрэвдагва ийн хоёр өрөө орон сууц гардуулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.