Чөлөөт бөхийн ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр Монгол Улсын зургаан бөх хүч сорино

Чөлөөт бөхийн ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр Монгол Улсын зургаан бөх хүч сорино
Казахстан Улсын Астана хотод чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн “Астана-2026” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна.
 
Өнөөдөр "Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий 61 кг-ын жинд Г.Батнасан, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга Тошихиро Хасегаватай барилдахаар сугалаа татлаа.
70 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж, эхний тойрогт гоц мөргөв.
 
86 кг-д Н.Батбилгүүн, дэлхийн 4 удаагийн аварга, олимпын наадмын хошой хүрэл медальт Кайл Дэйктэй барилдана.
125 кг-д Б.Намбардагва, Беларусийн Дзианис Храмянкоутай өрсөлдөхөөр боллоо.
Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр нар дагах барилдаан хийнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.