Монгол Улсад 919,104 жуулчин ирлээ
2026 оны 1 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 29-ний өдрийн урьдчилсан статистик мэдээллээр Монгол Улс 919,104 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын түүхэн амжилтаа ахиуллаа.
Монгол Улсын Засгийн газар- аас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон тодорхойлж, 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 1 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон салбарын нийт оролцогчид хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар жилийн зорилтын 91.9 хувьд хүрч, 1 сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд ердөө 80,896 жуулчин үлдлээ.

Энэ бол зөвхөн тоон үзүүлэлт бус Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, үйлчилгээний чанар, олон улсын сурталчилгаа, өрсөлдөх чадварын өсөлтийг илтгэх чухал үр дүн юм.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.