Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, 6.6 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулна

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, 6.6 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулна

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жил, нийтийн аж ахуйн салбарын 95 жилийн ойн хүрээнд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) 79 жилийн ойгоо тэмдэглэлээ. Арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, салбарын үе үеийн ахмад ажилтан, нийт албан хаагчдад баярын мэнд хүргэн, хөдөлмөр зүтгэлд нь талархал илэрхийлэв.

ОСНААУГ-ын 2400 гаруй ажилтан нийслэлийн зургаан дүүргийн 19 хэрэглэгчийн төвөөр дамжуулан 158 мянга гаруй өрх, 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлдэг. Мөн 53 мянга гаруй орон сууцны дулаан, халуун ус, бохир ус татан зайлуулах үйлчилгээг хариуцаж, 1476 км инженерийн шугам сүлжээний хэвийн ажиллагааг 24 цагийн турш ханган ажиллаж байна.

6ae58e2522dfb32b15f75aa8

Ойн арга хэмжээний үеэр ОСНААУГ-ын дарга Э.Энхтөр байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, автоматжуулах, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

6ae58c5222dfb32b15f75aa0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийтийн аж ахуйн салбарын ажилтан, алба хаагчдыг хотын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа, иргэдийн ая тухтай амьдралыг хангадаг “Чимээгүй баатрууд” хэмээн онцоллоо.

Тэрбээр “Хотын хөгжил айл өрхийн дулаан гэр, цэвэр ус, найдвартай үйлчилгээнээс эхэлдэг. Улаанбаатар хотын хөгжил, иргэдийн ая тухтай амьдралын ард нийтийн аж ахуйн салбарын үе үеийн ажилтан, алба хаагчдын хөдөлмөр, хариуцлага, зүтгэл бий. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс та бүхэнд талархал илэрхийлье” гэв.

Мөн салбарын менежментийг сайжруулах, хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай шийдвэрлэх, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх хүрээнд ОСНААУГ-ын 6.6 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулах санхүүжилтийг нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцоллоо.

6ae58c7f22dfb32b15f75aa2

6ae58c8a22dfb32b15f75aa3

6ae58c9922dfb32b15f75aa4

6ae58ca622dfb32b15f75aa5

6ae58caf22dfb32b15f75aa6

6ae58cb422dfb32b15f75aa7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.