Хүнсний улаанбуудайн стратекийн нөөц 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлэв

Хүнсний улаанбуудайн стратекийн нөөц  109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлэв
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН СТРАТЕГИЙН НӨӨЦӨД 109.8 МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ БҮРДҮҮЛЭВ
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН СТРАТЕГИЙН НӨӨЦ 109.8 МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ БҮРДҮҮЛЭВ
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байгаа бөгөөд 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
🟢
🟢
ДОТООДЫН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЗОРИУЛАН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Намрын ургацаас гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нийт 185.3 мянган тонн улаанбуудай худалдан авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20.2 мянган тонн гурил, 9.5 мянган тонн хивгийн нөөцтэй байна.
Стратегийн гол хүнс болох гурилын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амын гурилын хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох улаанбуудай худалдан авахад зориулан нийт 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий, нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
🟢
🟢
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 8.5 МЯНГАН ТОНН ТӨМС, 1.6 МЯНГАН ТОНН СОНГИНО, 2.9 МЯНГАН ТОНН ШАР ЛУУВАН, 1.2 МЯНГАН ТОНН ШАР МАНЖИН НИЙЛҮҮЛЭХ ЗАХИАЛГЫГ ТУС ТУС ИРҮҮЛСЭН
Хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногооны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, улирлын чанартай хомсдол, үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, зах зээлийн үнийг тогтворжуулах зорилгоор 4 төрлийн ногооны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийн цахим системд бүртгэлтэй, гарал үүсэл нь тодорхой төмс, хүнсний ногоог тариаланчдаас шууд худалдан авах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлж, төмс, хүнсний ногоо нийлүүлэх тариалан эрхлэгчдийн хүсэлтийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ил тод нээлттэй хүлээн авч, тариалан эрхлэгчдийг тэгш оролцох боломжоор ханган ажиллаж байна.
Үүний хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдээс өнөөдрийн байдлаар 8.5 мянган тонн төмс, 1.6 мянган тонн сонгино, 2.9 мянган тонн шар лууван, 1.2 мянган тонн шар манжин нийлүүлэх захиалгыг тус тус ирүүлээд байна.
Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн нийт 3,500 тонн, орон нутагт 3 аж ахуйн нэгжийн нийт 2,200 тонн бүтээгдэхүүн хадгалах багтаамж бүхий бүрэн автомат системтэй агуулахуудыг түрээслэн ашиглаж байна. Мөн стандартын шаардлага хангасан, автомат систем бүхий төмс, хүнсний ногооны зоорь бүхийтариалан эрхлэгчидтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх чиглэлээр тариалан эрхлэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, бүтээгдэхүүний татан авалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нөөц бүрдүүлэлтийн ажлын явц 50 хувьтай байна.
🌐
🌐
Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.