Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 256 хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. 

Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга О.Хангай, баруун жигүүрийг Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон, зүүн талын дагавар магнайд Монгол Улсын заан Д.Анар, баруун талын дагавар магнайд Монгол Улсын харцага Э.Даш нар манлайлан барилдаж байна. Үндэсний бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон нийслэлийн удирдлагууд оролцлоо.

6adc4b6d22dfb32b15f759ae

Ойн барилдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:

“Тэртээ 1963 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, Ширээт цагаан нуурын хөвөөнд өнөөгийн нийслэлийн маань анхны суурь тавигдсан түүхтэй. Түүнээс хойш 28 удаа буурь сэлгэн нүүдэллэсээр Богд хан уулын энгэр, Туул голын хөндийд төвхнөж, Монгол төрийн голомт, улс орныхоо хөгжил дэвшлийн төв болон өргөжин хөгжжээ.

Нийслэлийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 1994 оноос эхлэлтэй билээ. Өнөөдөр тэрхүү сайхан уламжлалыг үргэлжлүүлэн хүчит 256 бөх уран мэхээ уралдуулан, бяр чадлаа сорих гэж байна. Нийт бөхчүүддээ амжилт хүсье. Бяр нь тэгширч, мэх нь уран байж, үзэгч олноо цэнгүүлсэн сайхан барилдаан болох болтугай. Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байж, нийслэл Улаанбаатар хот минь хөгжин дэвжиж, нийслэлчүүдийн маань ажил үйлс өөдөө, бүтэмжтэй байх болтугай. Улаанбаатар хотынхоо үе үеийн бүтээн байгуулагчид, эрхэм хүндэт нийслэлчүүд та бүхэндээ хотынхоо 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ.

6adc4b9422dfb32b15f759b0

6adc4ba222dfb32b15f759b1

6adc4bc022dfb32b15f759b2

6adc4bd922dfb32b15f759b3

6adc4bf022dfb32b15f759b4

6adc4c0222dfb32b15f759b5

6adc4c0f22dfb32b15f759b6

6adc4c1f22dfb32b15f759b7

6adc4c2922dfb32b15f759b8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.