Засгийн хуралдаанаар Оюутолгойн ногдол ашгийн 3 их наядыг төсөвт хуваарилсан хуулиа эргүүлэн татах уу?

Засгийн хуралдаанаар Оюутолгойн ногдол ашгийн 3 их наядыг төсөвт хуваарилсан хуулиа эргүүлэн татах уу?
Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна. Ээлжит бус хуралдаанаар Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж. 
 
Учир нь УИХ-ын нэг байнгын хороон дээр өргөн мэдүүлсэн хууль дээр Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалттай холбоотой 100 санал гарч, гишүүд өөр өөрсдийн эрх ашиг, тойрог услах ажлуудад тусгаад, сүүлдээ Засгийн газраас анх орж ирсэн хуваарилалт нь бүр өөрөөр хувирсан байна. 
 
Угтаа бол Засгийн газраас Оюутолгойн ногдол ашгийн 3 их наядын 1 их наядыг иргэдийн Хуримтлалын сандтөвлөрүүлж, үлдсэн 2 их наядаар төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэхээр2027 оны төсөвт тусгасан юм. 
 
Гэвч үүнийг сөрөг хүчнийхэн ч эсэргүүцэж, "ногдол ашгийг бэлнээр тараах ёстой" гэх мэт саналууд гаргаж, зарим нь бүр тогтоолын төсөл хүртэл санаачлаад байгаа юм. 
 
Энэ мэт эсэргүүцэлтэй тулгарсан учир Засгийн газраас төсөв дагалдуулан оруулж ирсэн Оюутолгойн ногдол ашиг хуваарилахтай холбоотой хуулиа эргүүлэн татахаар ярилцаж байгаа аж. Хэрэв хуулийг эргүүлэн татвал Үндэсний баялгийн сангийн хуулиар Оюутолгойн ногдол ашиг шууд Хуримтлалын дансанд төвлөрөх ёстой юм. 
 
 
 
 
 
Уг асуудлаар бид тун удахгүй тодруулж хүргэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.