Завхан аймгийн Автотээврийн үндэсний төвийн дарга П.Ганзориг гэгч ажилчдаа "малаар" дуудаж, өөрөө улсын дугаар дамлаж суудаг аж
Завхан аймгийн Автотээврийн үндэсний төвийн дарга П.Ганзориг гэгчийн хууль бус, ёс бус үйлдлүүдий талаар иргэд олон нийт, нэрээ нууцалсан эх сурвалж бидэнд мэдээлэл өглөө.
Завхан аймгийн Автотээврийн үндэсний төвийн дарга П.Ганзориг гэгч нь байгууллагынхаа 0111ЗАА дугаартай тээврийн хэрэгслийг хувьдаа унаж яваад шон мөргүүлж их гэрэл болон бус зүйлийг нь сольжээ. Өмнө нь байгууллагын машиныг хувийнхаа мал хуй, баяр наадам, адуучиндаа унуулах зэргээр гамгүй ашиглаж байгаад сольсон байдаг. Харин одоо 0078 дугаартай шинэ машиныг мөн л адил ариг гамгүй хэрэглээд дуусах гэж байгааг эргэн тойрныхон нь бичиж байна.
Баяр наадам дээр морь дагах хар бор бүх ажилдаа ашигладаг мөртөө ажлын шугамаар "хяналт шалгалт хийе машинаа өгөөч" гэхээр хувийнхаа машинаар хий гэж ажилчдаа дарамталдаг. Хяналт шалгалтын шатахуун зардлыг нь өгдөггүй. Мөн хувийнхаа машиныг ажлын дулаан грашинд хонуулж, албаны машиныг гэрийнхээ хүйтэн грашинд хонуулдаг байна.
Өөрийнхөө нэр дээр бүртгэл шилжилт хөдөлгөөний программ нээлгэж завхан сертэй гоё дугаарыг өөрлүүгээ шилжүүлж, Урнаа гэх ажилтантайгаа нийлж өндөр үнээр зарах, ойр дотны хүмүүсдээ өгдөг байна.
Тухайлбал, 0001ЗАВ дугаарыг Санжка гэх нөхөрт өндөр үнээр зарсан. Мөн Урнаа гэх эмэгтэйтэй нийлж ажилтнуудаа дарамтлах, хор хутгаж ойрын хүмүүсийг нь Автотээврийн салбарт ажилд оруулдаг, ажилтнуудтайгаа нохойноос дор харьцдаг талаар эх сурвалж хэлж байна.
Ялангуяа үйлчлэгчээ "мал бол алаад идчих юмсан, гуйлгачин", нягтлангаа "тэтгэвэртээ гар", "ажлаа өг" гэж байнга дарамталдаг байна.
Харуулыг хувийнхаа ажил төрөлд зардаг, хэлснийг нь биелүүлэхгүй бол "ажлаас нь чөлөөлнө" гэдэг. Тиймээс ч харуул нь байнга солигддог аж.
Хүүхдийнхээ нэр дээрх электрон автомат дэлгүүрийг ямар нэгэн гэрээ хийлгүй ажлын байран дээрээ авчирч тавьсанаас үүдэн харуул нь сууж ажлаа хийх зай талбайгүй болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.