Ж.Баярмаа: МАН сонгогчдыг худалдан аваад зогсохгүй, бас баяжуулдаг аж!
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Санал худалдан авалтын эсрэг хууль санаачлаад буй. Тэрээр санал худалдан авалтын талаар ийн бичжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Санал худалдан авалтыг та зөвхөн бэлэг, бэлэн мөнгө тараах, амраах зугаалуулах зэрэг хувь хүмүүсийн үйлдлийг хэлдэг гэж боддог уу? Үгүй шүү!
Эрх баригч нам санал худалдан авдаг. Авах авахдаа бүр татвар төлөгчдийн мөнгөөр “Шинэ хоршоо”, Тэтгэврийн зээл тэглэлт, Ноосны урамшуулал гэх мэт тодорхой бүлэгт зориулсан хөтөлбөрүүдээр дамжуулдаг. Үр дүнтэй эсэх нь “Шинэ Хоршоо”-ны зээлийн 95% нь эргэж төлөгдөөгүйгээс харагдана.
Зүгээргүй бас “Шинэ хоршоо”-г сурталчлах нэрийн дор өөрсдийн гал хамгаалагчиддаа татвар төлөгчдийн 1.8 тэрбум төгрөгийг 5 сард тараасан байна.
МАН сонгогчдыг худалдан аваад зогсохгүй, бас баяжуулдаг аж!
Ард түмний хөлс хүчээр бүрдсэн татварын мөнгө хувь хүний санал худалдан авах хэрэгсэл ч, эрх баригч намын сонгуулийн зэвсэг ч, эрх мэдэлд ойр хүмүүсийн халаасыг зузаатгах эх үүсвэр ч болох ёсгүй!
Шинэ хуулиар МАН-ын энэ башир аргыг бас хориглож байгаа, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.