Х.Нямбаатарын үед томилогдож байсан СХД-ийн засаг дарга Ц.Баттөр, ЧД-ийн засаг дарга Н.Мандуул нарыг чөлөөлөхөөр болжээ

Х.Нямбаатарын үед томилогдож байсан СХД-ийн засаг дарга Ц.Баттөр, ЧД-ийн засаг дарга Н.Мандуул нарыг чөлөөлөхөөр болжээ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нарыг чөлөөлөх чиглэлийг Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид шийдвэрлэсэн байна. Тэднийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдвэрлүүлэхээр дүүргүүдийн ИТХ-д хүргүүлэхээр болжээ. 
 
Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул 2024 оны дөрөвдүгээр сараас Х.Нямбаатарын санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажиллаж, мөн оны долдугаар сард түүний нэгдүгээр орлогч болсон. Улмаар аравдугаар сард Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон байдаг.
 
Харин СХД-ийн засаг дарга Ц.Баттөрийн нь Орхон их сургуульд Х.Нямбаатарын шавь байсан. Сонгинохайрхан дүүргээс багштайгаа ажлын хамтрагч болж эхэлсэн байдаг. Тэрбээр 2013–2016 онд тус дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж, дараа нь ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан. 
 
Ц.Баттөр 2020–2024 онд Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласны дараа 2024 оны аравдугаар сарын 23-нд Х.Нямбаатарын захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдож байжээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

З
Зочин 13 цаг, 19 минут
УГ НЬ ЧИНГЭЛТЭЙ Н.МАНДУУЛ ИХ ЗӨВ ЗАЛУУ БАЙСАН ЮМ.