Францад болсон жагсаалын үеэр 2400 орчим хүнийг баривчилж, 1000 орчим цагдаа болон хууль сахиулагч бэртэж гэмтсэн байна

Францад болсон жагсаалын үеэр 2400 орчим хүнийг баривчилж, 1000 орчим цагдаа болон хууль сахиулагч бэртэж гэмтсэн байна

Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 2400 орчим хүнийг баривчилж, 1000 орчим цагдаа болон хууль сахиулагч бэртэж гэмтсэн байна.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон "хууль ёсны шаардлага" тавьж буй жагсагчид болон "эд хөрөнгө устгаж, дээрэм тонуул хийж буй хүмүүс"-ийг хооронд нь ялгах ёстойг онцлон тэмдэглэв. Тэрээр хүнд нөхцөл байдалд байгаа иргэдэд "яаралтай тусламж" үзүүлэх зорилгоор "хямралын хэсэг" байгуулахаа амласан байна. Мөн энэ амралтын өдрүүдэд гарсан сүйтгэл, хүчирхийллийн дараа "зохих сургамж авна" гэдгээ нэмж хэллээ.

Макрон хэлэхдээ,"Бид тодорхой байх ёстой. Өчигдөр манай хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэргэжлийн түвшинд ажилласан хэдий ч хэд хэдэн хотод урьд өмнө байгаагүй хүчирхийлэлд өртлөө. Ийм зүйл дахин давтагдахгүй байхын тулд Засгийн газарт бүх сургамжийг нэгтгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгасан. Бидэнд эв нэгдэл, тайван байдал, харилцан хүндэтгэл хэрэгтэй байна" гэжээ.

Франц даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаал олон хотод хүчирхийлэл, дээрэм тонуул болон хувирч, нөхцөл байдал хүндэрсэн юм. Парис хотоос "Аль-Жазира" агентлагийн сурвалжлагч Наташа Батлер мэдээлэхдээ, Макроны хэлсэн үг "магадгүй гэнэтийн зүйл биш байсан" хэмээн тэмдэглэжээ. Тэрээр "Энэ нь хүмүүсийг тайвшруулахад хангалттай эсэхэд эргэлзэж байна. Учир нь жагсагчид Францын Ерөнхийлөгчийн ийм төрлийн илтгэлийг сонсохоос залхаж байгаагаа илэрхийлсээр ирсэн" гэсэн юм.

Эдгээр эсэргүүцлийн жагсаал нь ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн дэмжлэгийг авахыг эрмэлзэж буй улс төрийн намуудын хувьд гол сэдэв болон хувирч байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.