Иргэн Г.Уянга: Х.Нямбаатарын үед НЗДТГ-ын байранд 14 хүнтэй тролл арми ажиллуулж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байсан байна

Иргэн Г.Уянга дөрөв дэх өдрөө хэвлэл мэдээллийн салбарын зарим сэтгүүлчдийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар мэдээлэл хийж, АТГ болон Мөрдөн байцаах газруудад шалгуулахаар хандаад байгаа юм. Түүний онцолж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хотын дарга асан Х.Нямбаатар нарын талд хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээж, бусдыг харлуулж, гүтгэснийхээ хөлсөнд хотын иргэдийн эзэмших ёстой газрыг авсан, нийслэлийн төсвийн мөнгөнөөс их хэмжээгээр авсан байж болзошгүй талаар мэдээллээд байна.

Ингэхдээ өнөөдөр/2026.10.15/ Х.Нямбаатарын үед НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтэст 14 хүнтэй тролл арми ажиллуулж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байсан байх магадлалтай талаар ноцтой мэдээллийг дэлгэлээ. 

Тэрээр энэ талаар, 

Би Хатан Туулаа хамгаална гэж 3 сараас хойш талбай дээр жагссанаас хойш Ялгуунаа, Лхагва-Очир, Соёлоо... гэх мэт троллууд "тархийг чинь хага .аана шүү, муу я, г..." гэх мэтээр заналхийлдэг байсан. Энэ нь даамжраад миний хүүхдүүдийг заналхийлж эхэлсэн. Тиймээс ЦЕГ намайг хамгаалалтад авсан. 

Гэтэл энэ троллууд НЗДТГ-ын байрны 3-4 давхарт "Нэгдсэн төв" гэх нэгж доор Иргэд, олон нийтийн сүлжээ хариуцсан ажилтан нэрээр 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан байна. Тэд татвар төлөгч бидний мөнгөөр цалинждаг байх бүрэн боломжтой сэжүүр байна.

Эдгээр хүмүүс нь Халиун, Баярсүрэн, Халиун.М, Ганчимэг, Мөнх-Өлзий, Одгэрэл, Нандин-Эрдэнэ, Оргил, Энхцэцэг, Балжинням, Оюунгэрэл, Тэмүүлэн, Тэмүүлэн.М гэсэн нэрс бий. Эдгээр хүмүүсийг би шалгуулахаад цагдаагийн байгууллагад өгч байна. Энэ бол нийгэмд байж болохгүй үзэгдэл. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.