Ерөнхий боловсролын сургуулийн багшийн сул орон тоо нийслэлд хамгийн өндөр байна

Ерөнхий  боловсролын сургуулийн багшийн сул орон тоо нийслэлд хамгийн өндөр байна

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын салбарын төсвийн асуудлаар салбарын төлөөллүүдийн хамт хэлэлцлээ. Тус хуралдаанаас Ерөнхий боловсролын сургуулийн багшийн сул орон тоо, шилжилт хөдөлгөөнийг онцлон хүргэж байна.

4e81bbf9e499478881bb72ec173d70cb

Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очирын танилцуулсан судалгаагаар 2023 болон 2025 он байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн сул орон тоо нийслэлд илүү өндөр хувийг эзэлж байгаа төдийгүй, 2030 хүртэл прогнозоор хамгийн их хэрэгцээ  математик, хими, физик, байгалийн ухааны багшийн мэргэжилд үүсэхээр байна. Сул орон тоо үүссэн байгаа нь түр чөлөө авах, тэтгэвэрт гарах, өөр ЕБС-д шилжих зэргээс шалтгаалжээ.

 

6cf68e4439bc4f4abf68ae88f83918aa

 

Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 716 сургууль үйл ажиллагаа явуулж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээд сул орон тоо үүссэн 716 ЕБС-ийн 77 хувь буюу 3954 нь хамгийн өндөр сул орон тоотой ЕБС нь нийслэлийнх байна. Хамгийн бага сул орон тоо үүссэн сургуулиуд нь сум, багийнх байна. Нийслэлд үүссэн сул орон тоо орон нутгийн сургуулиас 1,5 дахин өндөр байгаа юм. Бүсээр нь авч үзвэл хамгийн их сул орон тоо говийн аймгуудад үүссэн. Харин баруун аймгуудад  багшийн сул орон тоо бага байна. 

 

b99b8c425c2d4f8b9b21de9a5e3fd991

2026 онд ЕБС-ийн багшийн сул орон тоог  нийт судлагдахуунаар авч үзвэл математик , мэдээлэл зүй, физик, технологи,  орос хэл зэрэг нь 2023 онтой харьцуулахад их хэрэгцээ үүсч байна. Харин англи хэл, нийгэм судлал, сургуулийн өмнөх боловсрол зэрэгт багшийн сул орон тоо бага байх прогноз ойрын жилд байна. 

f0624978c5854eb6a45651b269b0b27a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.