Цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:
15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.
10-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 хэм, бусад нутгаар +8…+13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +6...+8 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.