Удахгүй ихэнх нутгаар ахиу цас орж, цас дарна
Судлаач Н.Энхбаяр цаг агаарын ойрын төлөв байдлын талаар мэдээлэл оруулжээ.
10-р сарын 20, 21, 22-ны өдрүүдэд ихэнх аймаг, сумдын нутгаар ахиухан цас үргэлжлэн орно. 21-22-нд шилжих шөнө Дундговийн зарим сумд, Өмнөговь, Дорноговийн нутгаар нойтон цас, бороо холилдон орно.

10-р сарын 20-21-нд болон 21-22-нд шилжих шөнө баруун Алтайн нуруу, Хархираа, Түргэний уулс, Баян-Өлгий, Увс, Ховдын уулархаг газраар шөнөдөө -18-20 градус хүйтэн, 10-р сарын 22-23-нд шилжих шөнө Хангайн нуруу, Завхан, Архангай, Баянхонгорын зарим сумдын нутгаар шөнөдөө -18-20 градуст, Хэнтийн нурууны орчмоор -10-12 градуст хүрч огцом хүйтрэх төлөвтэй байгааг анхаарна уу!

Улаанбаатар хот орчимд 22-ны Пүрэв гаригт ахиу цас орохоор байна.
Иймээс нийт айл өрхүүд ирэх өдрүүдэд өвлийн бэлтгэлээ чамбайруулж, түлээ түлшээ бэлтгэж авах, малчид хадлан тэжээлээ хашаа хороондоо буулгаж хураах, баруун, хангайн бүс нутгаар өвөлжөөгөө дулаалж бэлтгэх зэрэг арга хэмжээг аваарай!
Нааштай мэдээ бол эдгээр өдрүүдэд Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар цас, бороо орохгүй байх, Сэлэнгийн урд талын цөөн хэдэн сумын нутгаар цас орох төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.