Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон гэргий Х.Болормаа нар үрчилж авсан хүүхдүүдтэйгээ уулзахдаа Б.Баярбаатар нарыг хамт уулзахыг урьжээ
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахалсан "Эпстейний сонсгол" болж, тус сонсгол дээр нэгэн оролцогч "Ц.Элбэгдорж, Ж.Эпстейн нар хүүхэд шарж идсэн" гэх мэт зүйл ярьсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж, "үрчилж авсан хүүхдүүдтэйгээ саяхан уулзахдаа Б.Баярбаатар нарыг хамт уулзах урилга өгсөн ч ирээгүй" талаар бичжээ.
Тэрээр, "Бид уулзсан. Уулзахын жаргалд умбаж, сайхан байсан. Зарим нь хүүхдээ тэврээд ирсэн. Харин хөөцөлдөж, ирж уулзахыг хүссэн албаны дарга нар ирээгүй. Ийм бичиг хүргүүлж, хаана, хэзээ уулзахаа хүртэл хэлсэн юм" гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.