БЗД-ийн 35-р хороо Улиастайн хойд модтой хэсэг "Хадат вилла" хотхонтой залгаа. Үүгээр баавгай дамжиж СХД-ийн хойш 21-р хорооны модтой хэсэгт орох магадлалтай тул анхааралтай байна уу
Нойрсуулах буу, эм бэлдмэл шүршигчийг оруулж ирэн 77 аймаг, тусгай хамгаалалттай газарт хүлээлгэж өгнө
Өнгөрөгч шөнө буюу 10-р сарын 7-оос 8-нд шилжих шөнийн 1 цагт Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн утсанд баавгай хүн рүү дайрсан дуудлага ирсүүлний дагуу НБОГ, НЦГ, Яаралтай түргэн тусламжийн бага тухайн байршилд ажилласан байна. Тухайн БЗД-ийн 35-р хорооны, Бурхантын хошуу нь фермийн орчин юм байна. Баавгайн дайралтад өртөн 40 гаруй насны эрэгтэй амиа алдаж 55 настай эмэгтэй зугтаж чадсан бөгөөд одоогоор ГССҮТ-д эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн бөгөөд биеийн байдал харьцангуй тогтвортой, ухаантай байна. Хэдийгээр Нийслэлийн байгаль орны газраас эрэнэ хайх ажиллагааг хийж байгаа ч урд шөнө орсон борооны улмаас мөр бүдгэрсэн. Тиймээс дулаан мэдрэх төхөөрөмж дроноор самнах ажлыг хийж байгааг НБОГ-аас мэдээллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Эрсдэлийн удирдагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ:
Статистик мэдээллээр 2018 онд 2 удаа, 2019 онд нэг удаагийн дуудлага бүртгэгдээгүй, 2026 онд нийт 28 удаагийн дуудлага бүртгэгдсэн
БЗД-ийн 35-р хороо, Улиастайн ам орчимд баавгай хүний амь насанд хүрсэн дуулага 10-р сарын 7-оос 8-нд шилжих шөнө 01 цагт шуурхай удирдлагын төвийн утсанд ирүүлсэн. Улмаар нийслэлийн НБОГ, НЦГ, Түрнэг тусламжийн баг тухайн байршилд ажилласан. Статистик мэдээллээр 2018 2 удаа, 2019 онд нэг удаагийн дуудлага ирж үүнээс хойш бүртгэгдээгүй. 2026 онд нийт 28 удаагийн дуудлага бүртгэгдсэн. Үүнээс 24 нь бодит дуудлага буюу баавгай хотод ирж ирсэн дуудлага. БОУАӨЯ-аас тухайн баавгайг аюулгүй болгох зөвшөөрлийг 10-р сарын 7-нд нийслэлд гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар тухайн газар дээр БЗД-ийн онцгой комисс, НБОГ, НЦГ-ын бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг дулаан мэдрэгч, дрон зэрэг төхөөрөмжөөр хийж байна.
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням:
2026 оны хэмжээнд нийт 11 аймагт баавгай дайрсан 754 тохиолдол илэрсэн. Үүнээс ихэнх буюу 80 хувь нь бамбаруушаа дагуулсан баавгай байна. Одоогийн байдлаар нийт тэрбум 88 сая төгрөгийг ЗГ-ын нөөц хөрөнгөнөөс арга хэмжээнд зарцуулахаар гаргуулсан. Үүний дагуу гэрээ худалдан авалт хийж унтуулах, булчин суллах буу авах болмжтой. Одоогоор орон нутгийн хэмжээнд унтуулах буу байхгүй.
Мөн эрдсэлтэй бүсүүдэд зөвөлгөө мэдээлэл хүргүүлж байна. Амьтны тухай хуул эрүүгийн тухай хуульд заасны дагуу тухайн баавгайг агнах зөвшөөрлийг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 8 аймагт 27 зөвшөөрөл олгож Нийт 6 баавгайг хуулийн дагуу агнасан. Хэнтий аймагт баавгайнд задлан хийхэд ходоодонд нь хоолж, тэжээлийн зүйл огт байхгүй байгааг тогтоосон байна. Баавгайн тохиолдол нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлт, хоол тэжээлийн дутагдал, ойн чийг дутагдсан зэрэг олон шалтгаантай холбоотой. Ерөнхийдөө хүрэн баавгай тэжээлийн хомсдолоор орж ирсэн. Тиймээс самар түүх зөвшөөрлийг үйлдвэрийн аргаар түүхийг энэ жил хориглосон. Ганцхан Өвөрхангай аймагт 250 тонн самар зөвхөн гар аргаар түүх зөвшөөрөлтэй.
Тухайн бааавгайн нэн ховор амьтандаа ордог. Цаашид баавгайг тоолж цаашид тоолохоор арга хэмжээ авна. Гэрээ байгуулан ажилласан буу эм бэлдмэл шүршигчийг оруулж ирэн 77 аймагт тусгай хамгаалалттай газарт хүлээлгэж өгнө. 1986 оноос хойш улсын хэмжэнд баавгайн тооллого, судлагаа хийж байгаагүй. Урдьчилан сэргийлэх арга хэмжээг 8 сарын сүүлээр суурьшлын талбайд орж эхэлснээр тухайн бүсүүдэд зөвлөмжүүд хүргүүлж эхэлсэн. Цаашид 12 аймагт булчин сулруулах бууг худалдан авахаар ажлын гэрээ байгуулалт үргэлжилж байна. Бууг тухайн аймгуудын мал амьтан хариуцсан мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ. Мөн баавгайг агнах зөвшөөрөл олгож байна.
Нийт улсын хэмжээнд баавгай гэр буулгасан 80 гаруй мал идсэн 30 гаруй тохиолдол байна. Мөн тухайн айл руугаа буцаж дайрдаг тохиолол ч бүртгэгдэж байна. Эрдсэлт аймаг болох Хэнтийд 209 тохиолдол гарсан. Дархан уул 210, Сэлэнгэ 86, Хөвсгөл аймгуудад 65 тохиолдол бүртгэгдсэн.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н. Наранбаатар:
Н гэх 55 насны эмэгтэйг ГССҮТ-д шилжүүлсэн. Одоо эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна. Биеийн байдал тогтвортой ухаантай байна.
НОБГ-ын Эрсдэлийн удирдагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ:
Одоогоор Нийслэлийн онцгой комиссын зүгээс дүүргүүдэд мэдээлэл тогтмол өгч байгаа. Өнөөдрийн байдлаар баавгай үргээх шилжүүлэх ажилд НОБГ-ын 85 албан хаагч, 15 техниктэй 18 дуудлагад очиж ажиллаж байна.
НБОГ-ын дарга Н.Мөнхбаяр :
Нийтдээ Улаанбаатар хотод 33 байгаль хамгаалагч ногоон бүсд ажиллаж байна. Мөн шуурхай багийг 10-р сарын 1-ээс гаргасан. Урд шөнийн болсон үйл явдал нь дуудлага нь Улиастайн голынэхэнд фермийн газар. Ард иргэддээ сануулахад эрэх хайх ажил явагдаж байна. Тухайн БЗД-ийн 35-р хороо Улиастайн хойд модтой хэсгэгт Хадат вилла хотхонтой залгаа. Үүгээр мөн дамжаад СХД-ийн хойшоо буюу 21-р хороо луу дамжиж орох модтой хэсэг байгаа. Тиймээс иргэд ялангуяа алхагчид сонор сэрэмжтэй байх анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.