АН-ын бүлгийн даргад Б.Түвшинг 22, Х.Тэмүүжинг 15 гишүүн дэмжсэн ч О.Цогтгэрэл "ирээгүй гишүүдийн саналыг заавал авна" гэснээр хурлаа тараажээ
АН бүлгийн хуралд 37 гишүүн сууж, О.Цогтгэрэл тамгаа авч оржээ. Бүлгийн даргад Х.Тэмүүжинг Женкогийн талын 15 гишүүн дэмжсэн бол Б.Түвшинг үлдсэн 22 гишүүн дэмжсэн байна.
Гэтэл Х.Тэмүүжин бүлгийн дарга болохгүй нь тодорхой болмогц О.Цогтгэрэл хуралдаа ирээгүй 5 гишүүн буюу Х.Баттулга, Лу.Гантөмөр нарын бүх гишүүний саналыг авч шийднэ гэж бүлгийн олонхийн шийдвэрийг үгүйсгэжээ. Ингээд "би мэдэж байна" хэмээн хүчээр алх цохьсоноор бүлгийн хурал тарсан аж.
Өнгөрсөн 5-р сард УИХ дахь АН-ын бүлгийн даргыг солих, шинээр сонгох асуудал хамгийн яригдаж, яг дээрх нөхцөл байдал үүсч байсан юм. Тухайн үед мөн л Б.Түвшин олонхийн санал авсан ч хойшлуулж байсан удаатай юм. Гэтэл уг асуудал ийнхүү таван сарын дараа давтагдаж байна.
АН-ын бүлгийн одоогийн дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын албаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд буюу Женкогийн фракид өгөх сонирхолтой. Гэвч Х.Тэмүүжинг олонх нь дэмжихгүй байсаар, уг асуудлыг хойшлуулсаар, өөрөө давхар дээл хөдөрсөөр яваа юм.
Гэвч чухам хэзээ асуудлыг нэг тийш шийдэж, бүлгийн даргаа солих нь ийнхүү тодорхойгүй болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.