"Саятан сүрэг" гэх дэлгүүр ухна оруулж ирээгүй гэх боловч ХХААХҮ-ийн сайд нь тус дэлгүүр хаашаа хаашаа зарснаа ч хэлэхгүй байна гэж мэдэгдэв

"Саятан сүрэг" гэх дэлгүүр ухна оруулж ирээгүй гэх боловч ХХААХҮ-ийн сайд нь тус дэлгүүр хаашаа хаашаа зарснаа ч хэлэхгүй байна гэж мэдэгдэв

Говь-Алтай аймагт ямааны годрон өвчин гарч, үүнээс үүдэн хэдэн аймаг дамжин хэдэн арван малчны 16000 орчим ямааг устгалд оруулаад байгаа юм. Уг асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр мэдээлэл өгсөн. Тэрээр хилээр хууль бусаар оруулж ирсэн ухнаас үүдсэн гэдэг нь тогтоогдсон гэж мэдэгдсэн. Улмаар Аравсал нэртэй үүлдэрийн ухныг  "Саятан сүрэг" гэх дэлгүүр хууль бусаар оруулж ирснээс үүдсэн. Түүнчлэн ээрх дэлгүүр дээрх хууль бусаар оруулж ирсэн ухнаа хааш нь зарсан гэдгээ нь тодорхой хэлээгүй. Тэрбүүхэл годронгийн вакцин санал болгсон гэх мэдээлэл ч байна. Гэхдээ энэ нь тогтоогдоогүй байна. Тиймээс Тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагуудад өгч шалгуулж байна гэсэн юм. 

Уг асуудлаар бид "Саятан сүрэг" дэлгүүрээс тодруулах гэсэн ч "ярилцлага өгөх боломжгүй" гэснээр тодорхой тайлбар өгсөнгүй. Харин Цахиур.мн сайтад өгсөн ярилцлагадаа "Манай 2 ямаанаас шинжилгээ авсан. Олон улсын лаборатори руу явуулсан, хариу ирээгүй байна. Дахин хэлье. Говь-Алтай руу би нэг ч ухна зараагүй. Харин Баянхонгор руу 14 ухна зарсан. Тэднээс ямар ч өвчин гараагүй" гэжээ. 

Харин Гаалийн ерөнхий газраас тодруулахад, "сүүлийн 5 жилийн хугацаанд хятадаас ямар нэг ухна болн ямаа орж ирсэн бүртгэл байхгүй" гэх тайлбар өгсөн юм. Ингэснээр хятадаас оруулж ирсэн гэх "Аравсал" үүлдэрийн дээрх ухнуудыг бүртгэлгүйгээр, хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй учраас хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа аж. 

Мөн бидэнд мэдээлэл ирүүлсэн албан бус эх сурвалжийн мэдээллээр "Саятан сүрэг" гэх дэлгүүр дан ганц ухна, ямаа, малаас гадна монголд ганц байдаг Амазонг амьтны дэлгүүрт байдаг эм арсланг оруулж ирсэн байна. Мөн энд тэндэхийн айл, аялал жуулчлалын компаниудад байдаг тогос, тогоруу, цацагт хяруул гэх мэтийг ч оруулж ирж зарсан байна.

Ингэхдээ гаалийн байгууллагад бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй, хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй аж. 

Эндээс дүгнэж үзвэл Замын-Үүдийн гаалийн байгууллага ийм том амьд амьтдыг хууль бусаар, бүртгэлгүйгээр оруулж "гаршсан" байхвий гэх хардлага үүсч байна.

Амьд амьтдыг бүртгэлгүй, хууль бусаар оруулж ирдэг нь хэрэв үнэн бол гаалийнхан хар  тамхи, хориотой бүтээгдэхүүнийг ч хууль бусаар нэвтрүүлдэг байж болзошүй юм. Уг асуудлаар бид үргэлжлүүлэн тодруулж хүргэх болно.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

И
Иргэн 6 цаг, 11 минут
Иргэн* маш яаралтай шалгаж эздийг хаагуур яаж оруулав ? Хэн оруулав гэдгийг тогтоож мэдээлэх шаардлагатай