ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.01/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 60.7 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 28 гишүүнээс УИХ-ын гишүүн Э.Батшугар, С.Одонтуяа, Д.Батлут, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Б.Баярбаатар, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Б.Тулга, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара нар хүрэлцэн ирж, оролцов.

2026-10-01 13.47.58.jpg
2026-10-01 13.47.58.jpg
2026-10-01 13.47.37.jpg
2026-10-01 13.47.37.jpg

Хуралдааны эхэнд Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар дэгийн дагуу товыг танилцуулах үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх талаар хөндсөн. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцүүлсэн болохыг хуралдаан даргалагч мэдээлэв.

2026-10-01 13.47.46.jpg
2026-10-01 13.47.46.jpg

Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдахдаа Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Тус дэд хороог УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Дам.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул намрын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

2026-10-01 13.47.18.jpg
2026-10-01 13.47.18.jpg

Мөн Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахтай холбогдуулан шинжээч томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. (Сонсголын талаарх дэлгэрэнгүйг эндээс)

2026-10-01 13.48.24.jpg
2026-10-01 13.48.24.jpg

Энэ үеэр асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргалаа. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдээс 11 нь дэмжиж, 52.4 хувийн саналаар хуралдаан хаалттай горимд шилжлээ. Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын  газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.