С.Зориг хэргийн ялтан Т.Чимэгээд Х.Нямбаатарын захирамжаар орон сууц өгчээ
С.Зориг хэргийн ялтан Т.Чимэгээд Х.Нямбаатарын захирамжаар орон сууц өгчээ.
Уг захирамжийг 2025 оны 01-р сарын 10-ны өдрийн А/31-ээр захирамжаар гаргажээ.
Ингэхдээ Баянхошуунд баригдсан 20 айлын орон сууцны 39,4м2 хоёр өрөө олгосон байна.
Гэтэл үнэн хэрэгтээ, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн болохыг нь гурван шатны шүүхээр тогтоож, шоронд ялаа эдлэж байсан юм.
Харин Хотын дарга асан Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн биеэрээ очиж суллуулж байсан бөгөөд тэрээр нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр түүнд 128 сая төгрөгийн байр бэлэглэжээ.
Энэ бол тэднийг суллаж, өөрсдийн улс төрийн пиартаа ашигласаны төлбөр хэмээн хэвлэл мэдээлэл, олон нийт харлаж байна. Учир нь Л.Оюун-Эрдэнэ нар засаглалынхаа үеэд дээрх ялтнуудыг суллаж, телевизийн ярилцлагад оруулж, монгол орон даяар зэрэг цацаж байсан түүхтэй юм.

Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.