ОХУ-ын газрын тос боловсруулах 3 гол үйлдвэрт цохилт өгсний улмаас Москва орчимд шатахуун хомтсож эхэлжээ

ОХУ-ын газрын тос боловсруулах 3 гол үйлдвэрт цохилт өгсний улмаас Москва орчимд шатахуун хомтсож эхэлжээ

Москваг шатахуунаар хангадаг гол үйлдвэрүүд Украины нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтод өртсөний дараа нийслэлтэй ойролцоох бүс нутгууд түлшний хямралын шинэ голомт болох эрсдэлтэй байна.

Есдүгээр сард нийт найман үйлдвэр Украины халдлагын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байна. Калуга муж есдүгээр сарын 23-аас автомашины улсын дугаарын эхний оронгоор тэгш, сондгой өдөр шатахуун олгох журмыг сэргээсэн байна.

Тула, Рязань, Владимир хотуудад станцуудын 40 хувьд бензин байхгүй эсвэл дараалал үүссэн нөхцөл байдал мууджээ. Rystad Energy-ийн тооцоогоор ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ хоногт дөрвөн сая баррель болж, сүүлийн хорин жилийн доод түвшинд хүрчээ.

668c42f056064a8da3c362e12c058acd

Энэ нь улирлын хэвийн хэмжээнээс гуравны нэгээр бага үзүүлэлт. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, эхний найман сард 32 том үйлдвэрийн ердөө тав нь халдлагад өртөөгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.