УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Өнөөдөр та бидний идэх талх, мах үнэтэй байгаагийн цаад шалтгаан ХАА-н салбарт хэрэгжүүлсэн зээл, тусламжийн хулгай юм байна!

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа зээл, хөнгөлөлт, урамшууллын талаарх Ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжлэх ёстой байсан ч ирц хүрээгүйн улмаас гацаанд орлоо. Уг асуудлаар сонсголын ажлын хэсгийн гишүүд мэдээлэл, тайлбар өгсөн юм. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Өнөөдөр та бидний идэх талх, мах үнэтэй байгаагийн цаад шалтгаан ХАА-н салбарт хэрэгжүүлсэн зээл, тусламжийн хулгай юм байна!
 
Өнөөдрийн сонсголыг явуулахгүй ирцээр бойкотолж байгаа нь сүүлийн 18 жил ХАА-н сайд хийсэн хүмүүс 6,6 их наядаар тоглосныг хаацайлсан хэрэг. 
 
Бид яагаад үнэтэй талх, үнэтэй мах идээд байгагаийн шалтгаан ердөө энэ байна. Үе үед Цагаан алт, хүнсний хувьцсгал гээд гоё гоё нэртэй хөтөлбөрүүд гардаг. Гэтэл Хөдөө аж ахуйн болон Сангийн яамны урган дарга нартай нийлсэн мэдээлэлд ойр нөхдүүд ард иргэдийн идэх талх, махны мөнгийг хулгайлдаг юм байна. Энэ зөвхөн хөдөө аж ахуйн салбар дахь зүйл шүү. УИХ хяналт, шагалтын ажлаа маш сайн, богино хугацаанд хийж байхгүй бол маш харамсалтай зүйлс их байна.
 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Ковидын үед 5 тэрбумаас дээш зээл авсан 109 ААН байгаагийн дотор 6 удаагийн гүйлгээгээр 68 тэрбумыг авсан компани ч байна

Ковидын үеийн 10 их наядын зээл тэр чигтээ хулгай. Зургаахан сарын дотор 10 их наядыг олгосон! Энэ зээлийг татвараа төлдөггүй 18 ААН, орлогын татвараа буруу тайлагнадаг 85 ААН-д өгсөн байна. 

Манай ажлын хэсэг хөдөө аж ахуйн салбарт олгосон зээл, тусламжийн 6 их наядын мөрөөр орсон. Ингэхэд 451 саяын зээл авчихаад огт эргэн төлөлт хийгээгүй компани ч байна. 120 тэрбум, 170 тэрбумыг авчихаад огт төлөөгүй байна. 2023-2026 оны хооронд хамгийн их зээл олгосон байна. 

Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн, Шинэ хоршоо-чинээлэг малчин хөдөлгөөн, Цагаан алт үндэсний хөдөлгөөн, Атар-4 аян гэх мэтийн нийт дүн 2,6 их наяд төгрөг! Огт эргэн төлөлт хийгдээгүй. Гэтэл 2027 онд дахиад энэ хөтөлбөрүүд дээр дэмжлэг авна гээд 281 тэрбумыг төсөвт оруулж иржээ. 

Үүн дээр нэмээд хүнсний ногоо, ноос, улаан буудай, сүү, арьс ширний урамшуулалд мөн 54,7 тэрбумыг авна гээд оруулаад ирсэн байна!

УИХ-ын гишүүн С.Замира: ХАА-н салбарт олгосон зээл, тусламжийг хэдхэн ААН аваад идээд байсан байна. Ганцхан компани 19 удаагийн гүйлгээгээр 183 тэрбум төгрөг авсан байх жишээтэй

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.