"1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Орхон аймагт үргэлжилж байна

"1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Орхон аймагт үргэлжилж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын
хүрээнд “1072 хувьцаа” нээлттэй өдөрлөгийг Монгол орон даяар зохион байгуулж
эхэллээ.

Өчигдөр Дархан-Уул аймгийн иргэдэд хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг
үзүүлж, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг нэг дороос өгсөн бол өнөөдөр Орхон аймгийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

c835a699cf3948e7982601f3872d86f2
86a930fb58b04f2788d8eb3501a6a1eeИргэд нээлттэй өдөрлөгт ирснээр хувьцаа өвлөхөд бүрдүүлэх баримт бичиг,
хувьцааны данс нээх, үлдэгдэл шалгах, нотариатын үйлчилгээ авах, хууль эрх зүйн
зөвлөгөө болон хувьцааны үр өгөөжийн талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авах
боломжтой юм.

b65243b64b06480185425d5c93814b26
63a662e44f8a47829d82f80c3b1aa1ecОрхон аймгийн Уурхайчин соёлын ордонд болж буй энэхүү өдөрлөгөөр “Эрдэнэс
Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт
цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Аймгийн нотариатын танхим болон үнэт цаасны компаниуд хамтран иргэдэд зөвлөгөө
мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлж байна. Өдөрлөг өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

2012 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан нийт 135 мянган иргэний хувьцаа, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлэх ажлыг орон даяар зохион байгуулж байна.

c33489b968b14d17a874f3d82d05667a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.