Н.Солонго: Германд төгссөн цор ганц Философич, доктор С.Молор- Эрдэнэ гуайг суллах талд та ухаан, уужуу сэтгэл гаргаж, суллаж өгөөч, Г.Тэмүүлэн сайд аа!

Н.Солонго: Германд төгссөн цор ганц Философич, доктор С.Молор- Эрдэнэ гуайг суллах талд та ухаан, уужуу сэтгэл гаргаж, суллаж өгөөч, Г.Тэмүүлэн сайд аа!
Хорих 461-р ангид хоригдоод хоёр сар орчим болж буй философич С.Молор-Эрдэнэ нээлттэй ил захидал бичсэн. Үүнтэй зэрэгцээд Герман Улсад ажиллаж, амьдарч буй улстөрч Н.Солонго ХЗДХ-ийн сайдад хаягласан ИЛ ЗАХИАДАЛ мөн бичжээ. 
 
Тэрээр, 
 
Сайн байна уу, Тэмүүлэн сайд аа,
Юуны өмнө таныг шинээр томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Нарийн учрыг сайн мэдэхгүй ч Монгол Улсын Германд төгссөн цор ганц Философич, доктор С.Молор- Эрдэнэ гуайг суллах талд та ухаан, уужуу сэтгэл гаргаж, суллаж өгөөч хэмээн таниас хүсэх байна.
 
Миний бие энэ хүнтэй 10 гаруй жилийн өмнө нэг удаа л уулзаж ярилцаж үзсэн ба тэр үед энэ хүн Монголчууд маань нэгдэх хэрэгтэй, Чингис хааны Этикийг бид бүгд шүтэж дагаж чадвал Монголчууд бид цааш илүү хүчирхэг болно гэж хэлж байсан.
Би уг хүнийг буруутгасан зүйл санаатай тийм зүйл ярьсан гэдэгт итгэхгүй байна. Ингээд ч болов Монголын ард түмнээ, язгуурыг нь сэргээж нэгдээсэй гэсэн ч байж болох юм.
 
Бидэнд нэг ч гэсэн Монгол хүний амь үнэтэй. Та намайг биечлэн танина. Мөн миний Монгол эх орондоо оруулсан 20 жилийн хөдөлмөрийг гадарлана.
 
Бид Монголын сэхээтэн, боловсролтой хүмүүсээ мохоож, үг хэлэх эрх чөлөөг нь хоривол бидний гуравдагч түнш болсон ХБНГУлсад ч таагүй мэдрэмж төрүүлэх ба хоёр улсын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлнө.
Та залуу, шинэ сайдын хувьд энэ талд анхаарал тавьж өгөөч хэмээн хичээнгүйлэн хүсье.
 
Хүндэтгэсэн,
Н.Солонго Тремл
ХБНГУлсын Бавари
Мужийн улс төрч
 
Хавсралт: Философич С.Молор-Эрдэнийн хорих ангиас бичсэн ИЛ ЗАХИДАЛ
360e20cf40274ede895305c9a1666f1b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.