Хотын дарга асан Х.Нямбаатар, хотын орлогч асан Т.Даваадалай болон эхнэрийнх нь эзэмшдэг компанид давуу байдал олгосон баримтууд
Хотын дарга асан Х.Нямбаатарыг эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл буюу эрх мэдэлд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох зүйлчлэлээр шалгаж буй. Харин Хотын дарга асан Х.Нямбаатар Канад Улсад амьдарч байгаа.
Тэрээр Хотын даргаар ажиллаж байхдаа хотын орлогч Т.Даваадалай болон түүний эхнэр Б.Анхтуяа нарын компанид тендер өгч, байсныг хэвлэл, мэдээллийнхэн дэлгэсэн байдаг. Үүнийг илүү батлах мэдээллийг судлаач Г.Уянга саяхан илүү баримтжуулан нийтэлжээ.
Хотын орлогч Т.Даваадалайгийн ХОМ дээрээ мэдүүлсэн Авангард уран дизайн энд инженеринг гэх компанийн хаяг нь СБД, 1-р хороо, Бизнес тауэрийн 504 тоотод үйл ажиллагаа явуулдаг. Тус компани 1-р тойрог замын ТЭЗҮ-г хийх 20 тэрбумын тендерт шалгарсан байдаг.
Харин Улаанбаатар хотоос зарласан 1-р тойрог замын 16 тэрбумын зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан/2024- А1193 тоот захирамжаар/ Си эс си и айком консалтантс" гэдэг хятад компани мөн Т.Даваадалайгийн оффист хамт байдаг аж. Өөрөөр хэлбэл, тус компани ч мөн СБД, 1-р хороо, Бизнес тауэрийн 504 тоотод үйл ажиллагаа явуулдаг хэмээн мэдээлэлдээ бичжээ.
Зураг1: Т.Даваадалай болон түүний эхнэрийн эзэмшдэг компани, хятад компани нар нэг оффист байдгийг батлах мэдээлэл


Харин хотын орлогч асан Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяа нь Хятадын "Шинжлэх ухааны академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн"-д ажилладаг. Тэр хүрээлэнд ажилладаг.
Эндээс дүгнэж үзвэл, Улаанбаатар хотоос зарласан 1-р тойрог замын хоёр ч тендерийг хотын орлогч асан Т.Даваадалай болон түүний эхнэр Б.Анхтуяа нарын хувийн компани болон эхнэрийнх нь ажилладаг хятад компани авч, Хотын дарга Х.Нямбаатар тэдэнд давуу байдал олгож, тендер өгчээ. Түүнийг батлах зураг нь ч бас үлджээ.
Зураг2: Хотын орлогч Т.Даваадалайгийн эхнэр хятад компанийг төлөөлөн, Хотын дарга асан Х.Нямбаатартай уулзаж буй байдал /зураг: Isee.mn сайтаас/

Зураг3: Улаанбаатар хотоос зарласан 1-р тойрог зам төслийн зөвлөх үйлчилгээний тендерт Хятадын компани шалгарч, хотын дарга асан Х.Нямбаатар санамж бичиг байгуулж байсан баримтыг хавсаргав:


Зураг4: Улаанбаатар хотын 1-р тойрог замын төслийн ТЭЗҮ боловсруулах тендерт Т.Даваадалай болно эхнэр Б.Анхтуяа нарын хувийн Авангард уран дизайн энд инженеринг компани шалгарч байсан баримт:

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.