"Херо" Б.Баатарыг цагдан хохих эсэхийг шийдэх гэж байхад дүү Л.Оюун-Эрдэнэ нь Солонгос руу нисчээ
Сүүлийн өдрүүдэд Хотын дарга асан Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22,1 дэх зүйл анги буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал бий болгох зүйл ангиар шалгаж, "Херо" Б.Баатарт хилийн хориг тавьж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.
Өнөөдөр "Херо" Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж, шүүгчээсээ татгалзсанаар түр хойшлоод байна.
Харин энэ үеэр "Херо" Б.Баатарын төрсөн дүү, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Солонгос руу нисчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр монголоос гарахдаа төрийн хамгаалагчидтай гарсан ч солонгосоос хамгаалалтаа орхиод Сингапур явсан гэх.
Түүний Солонгос, цаашлаад Сингапур явсан шалтгаан яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас зугтаасандаа юу эсвэл Х.Нямбаатар нартайгаа "болзоо тогтоох"-оор явав уу гэдэг нь асуулт.
Ямартай ч тэр хоёр хоногийн өмнө БНСУ руу явсан аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.