ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Авлигын эсрэг олон улсад зөвшөөрөгдсөн хамгийн сайн арга бол ил тод байдал
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Авлигын эсрэг олон улсад зөвшөөрөгдсөн хамгийн сайн арга бол ил тод байдал
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн "Нээлттэй яам" мэдээллийн цагаар өнөөдөр иргэний эрхийн 7 хуультай холбогдох танилцуулгыг хийлээ. Орон сууцны залилантай холбоотой Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Нотариатын тухай хуулиуд засгийн газраар хэлэлцэгдэн УИХ-д өргөн баригдсан байна.
Нотариатын хуулиар анх удаагаа зайн гэрчлэлт буюу цахимаар үйлчилгээний баталгаажуулалтыг нээж өгнө. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг УИХ-д өргөн барьсан байна. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль ЗГ-аар хэлэлцэгдэн УИХ-д өргөн баригдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хууль УИХ-д өргөн баригдсан хэлэлцэгдэх шатандаа байна. Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд гүтгэх заалтыг цахимаар санал иргэдээс авч эхэлсэн бөгөөд өргөн баригдахад бэлэн болжээ.
Авлигын асуудлыг шийдэхийн тулд олон улсын жишгийн дагуу ил тод байдлыг дараах хуулиудаар бий болгоно. Авлигаас сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай Төрийн нууцын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Тус хууль батлагдвал төрийн хэмжээнд байгаа нууц гэрээг ил болгох буюу төрийн байгууллагуудын аливаа үйл ажиллагааг нууцлахгүй болно. Албаны нууцыг хэн нэгэнд давуу байдал олгодог байдал үгүй болно гэлээ.
Мөн Шүгэл үлээгчийг хамгаалах хууль батлагдсан тохиолдолд мэдээлэгчийг төр хамгаалалтдаа авч тодорхой мөнгөн урамшууллаар шагнах зэрэг эрх зүйн орчин бий болно. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буюу цахим системийг нэвтрүүлнэ. Улмаар хууль хяналтын байгууллагуудтай хамааралтай нийгмийн бухимдал, үл ойлголцол байхгүй болно.
Мөн авлигын эсрэг олон улсад зөвшөөрөгдсөн хамгийн сайн арга бол орлогоо ил болгох, хууль бус хөрөнгө орлогыг хянах, татвар, санхүүгийн хяналтын системийг бий болгоно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.