GoBlue2026 арга хэмжээ амжилттай болж, нийслэл хот хүүхдийн сайн сайхны төлөө цэнхэр гэрлээр гэрэлтлээ

GoBlue2026 арга хэмжээ амжилттай болж, нийслэл хот хүүхдийн сайн сайхны төлөө цэнхэр гэрлээр гэрэлтлээ

“Хүүхэд бүрд цэвэр агаар, дулаан гэр, эрүүл ирээдүй” уриан дор зохион байгуулсан “GoBlue 2026” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө.

659a6a27c84a4015a949a2c7d47c810e

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын өрхүүдийг дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдэлд шилжихийг дэмжих зорилготой байв. Арга хэмжээний нээлтэд төрийн байгууллага, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, хүүхдийн эрүүл ирээдүйн төлөөх хамтын ажиллагаа, хариуцлага, оролцооны ач холбогдлыг онцоллоо.

Энэ үеэр “Дулаан гэр – Эрүүл ирээдүй” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, гэр хорооллын өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах, цэвэр халаалт, дулаалгын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилтоо илэрхийлэв. 

6f15985589694a3e8527b8132fc1620b

Мөн Сүхбаатарын талбайд байрлуулсан дөрвөн монгол гэрт ЧИП (CHIP) дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц шийдэл, цэвэр халаалтын технологи болон ногоон зээл, санхүүжилтийн боломжуудыг олон нийтэд танилцууллаа. Ингэснээр иргэд эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй технологийн шийдлүүдтэй танилцаж, өрхийн амьдрах орчноо сайжруулах боломжийн талаар мэдээлэл авсан юм.

Нийслэл хот хүүхдийн сайн сайхны төлөө цэнхэр өнгөөр гэрэлтлээ

6d1db809d6a3476896e1a8bcb957b690a768cf1db62845de8c8f645ce92bdf46Арга хэмжээний онцлох мөч нь “GoBlue Lights” цэнхэр гэрэлтүүлгийн ёслол байв. Дэлхийн хүүхдийн өдрийн бэлгэ тэмдэг болсон цэнхэр өнгөөр Сүхбаатарын талбай болон аяны хүрээнд сонгогдсон барилга байгууламжуудыг гэрэлтүүлж, хүүхэд бүрийн эрх, сайн сайхан ирээдүйн төлөө нэгдэхийг олон нийтэд уриаллаа.

Цэнхэр гэрэл нь зөвхөн баярын өнгө бус, хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалж, дулаан гэрт өсөж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстойг сануулсан эв нэгдлийн илэрхийлэл байлаа. “GoBlue 2026” арга хэмжээ нь хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн хамтын оролцоо чухал болохыг дахин онцолж, “Дулаан гэр – Эрүүл ирээдүй” зорилгын төлөөх хамтын ажиллагааг нэгтгэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. 

ХҮҮХЭД БҮРД – ЦЭВЭР АГААР, ДУЛААН ГЭР, ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.