Ерөнхийлөгчийн хүсэлтийг УИХ-аар хэлэлцээд, хүлээж авахгүй бол бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа хүлээлгэж өгөхөө албан ёсоор мэдэгдлээ.

Тэрээр, 

-Сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, институт руу зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, гутаан доромжиллоо. Монгол Улсын Ерөнийилөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, ҮАБЗ-ийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн эрхэмт хүндтэй албыг хашдаг хүн. 

Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг монголын ард түмний нэр хүнд рүү, Монгол Улсын гадаад бодлого руу халдаж бана гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмших аргагүй, хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэж байна. Үүнийг би хэсэг чимээгүй харлаа. 

Монгол Улсад хүн засаглахгүй хууль засаглана. Хулуийн дор бүгд тэгш эрхтэй байна. АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнийг тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага тавьсан байна лээ. Үүнтэй би санал нийлж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн эрхэм хүндтэй ажлыг хүлээлгэж өгнө. Миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа тэгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор хэлж байна. 

Монгол Улсын тэрүүн тэргүүн бодлогын алдаа гаргаагүй. Дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилж, манай улсын нэр хүнд яаж өсөж, бэхжиж, тэлснийг та бүхэн сүүлийн 5 жилд олж харсан байх гэж бодож байна.

Би 17 настайдаа эх орондоо тангараг өргөж, цэрэг болсон офицер хүн. Худлаа хэлж явсангүй, хуурч мэхэлж явсангүй. Тиймээс шударга ёс тогтохын төлөө өөрийн эрхэм дээд үүрэгт ажлыг хүлээлгэн өгч байна, гэв.  

Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсынг Ерөнхийлөгчийн эзгүйд УИХ-ын дарга  түүнийг орлохоор зааж өгсөн байдаг. Ингээд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлана гэж заажээ. 

Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгснийг УИХ хүлээж авбал түүнийг УИХ-ын дарга С.Бямбацогт орлох ёстой болж байна гэсэн үг. 

Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулинд зааснаар,

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргавал түүнийг Улсын Их Хурал (УИХ) заавал хэлэлцэж шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч хүсэлтээ гаргасан даруйд бүрэн эрх нь шууд дуусгавар болохгүй бөгөөд парламент хуулийн дагуу хэлэлцэн баталснаар чөлөөлөгддөг.

Хэрэв УИХ хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчийн хүсэлт хэрэгжихгүй бөгөөд бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохицуулалттай юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.