"УИХ-ын гишүүд 12 сарын ажилгүйдлийн тэтгэмж авах" хуулийг эсэргүүцсэн цахим өргөдлийг хэлэхгүй байгаа тул тайван жагсаал хийнэ гэжээ
Өмгөөлөгч Ц.Батболд УИХ-ын гишүүдийн ажилгүйдлийн тэтгэмжийг цуцлуулах цахим өргөдлийг өнгөрсөн жил санаачилж, өргөдөлд 100,467 гарын үсэг зурсан байдаг. Гэвч цахим өргөдлийг холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэхгүй жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа юм.
Тиймээс өмгөөлөгч Ц.Батболд иргэдийн цахим өргөдлийг хэлэлцэхийг шаардсан тайван жагсаалыг 11.23-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийг эргэн сануулахад "УИХ-ын гишүүн дахин сонгогдохгүй бол 12 сарын ажилгүйдлийн тэтгэмж авна" гэх хууль батлагдсан юм.
Гэвч жирийн иргэдэд зориулж хууль батлахдаа ажилгүйдлийн тэтгэмжийг ажилласан жилээс хамаарч сүүлийн есөн сарын хугацаанд авсан цалингийн 50-70 хувийг авна гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал бий болгосон энэ хууль нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёр заалтыг зөрчиж байгаа гэж өмгөөлөгч Ц.Батболд үзсэн байдаг.
Харин өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй жил гаруйн хугацаанд гацааж байгаа нь УИХ-ын гишүүд тэгш бус байдлаа арилгахыг хүсэхгүй байгаатай холбоотой гэж үзэж болохор байгаа юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.