Humanoid robot буюу Хүн дүрст робот Антарктидын марафонд оролцсон ч ердөө 3 км явсны дараа батарей нь сууж зогсжээ
Humanoid robot буюу Хүн дүрст робот Антарктидын марафонд оролцсон ч ердөө 3 км явсны дараа батарей нь сууж зогсжээ
Өмнөд туйлын цас мөсөн дунд "Antarctic Ice Ultra" хэт тэсвэрийн марафон тэмцээнд "Qestr" нэрт робот анх удаа оролцож түүх бүтээхээр гараанд гарсан байна. Тус тэмцээн нь -24°C хэмд маш хүнд нөхцөлд явагдсан бөгөөд роботыг хүйтнээс хамгаалах зориулалтын дулаалгын хүрэмтэй өмсгөсөн байжээ. Хэдийгээр мөстэй, тэгш бус газрын гадаргууг төсөөлснөөс илүү сайн туулж байсан ч "Qestr" робот ердөө 3 километрийн дараа хэт хүйтний улмаас батарей нь дуусан, тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин хамт өрсөлдсөн тамирчид хатуу ширүүн нөхцөлд замаа үргэлжлүүлж, улмаар хүний биеийн тэсвэр хатуужил роботын технологиос хол илүү болохыг уг туршилт харууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.