Өрийн хэмжээгээр Монгол Улс 190 орноос 124 дүгээрт эрэмбэлэгджээ
Олон улсын валютын сан 2026 оны аравдугаар сард нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа улс орнуудын засгийн газрын өрийн төсөөллийг танилцуулжээ.
ОУВС-ийн төсөөллөөр дэлхийн 190 орны засгийн газрын нийт өр 2026 онд 121 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Үүний бараг 53 хувь нь АНУ, Хятад хоёрт ноогдож байна.
Монгол Улсын ЗГ-ын нийт өр 2026 онд ойролцоогоор 14 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 44.1 хувь байх төлөвтэй. Өрийн хэмжээгээр Монгол Улс 190 орноос 124 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Бүс нутгийн зарим улстай харьцуулбал
- Казахстан — 23.8%
- Киргиз — 34.0%
- Монгол — 44.1%
- БНСУ — 47.3%
- Хятад — 104.4%
- Япон — 199.4%







Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.