"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн нүүрс арилжааллаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн нүүрс арилжааллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн нүүрс арилжааллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 64.0 мянган тонн нүүрсийг 8.91 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
 
1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 3.72 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 худалдан авагч компани оролцож, үнэ 14.5 ам.доллар буюу 14.2 хувиар өсөв.
Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 5.19 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 худалдан авагч компани оролцож, үнэ 10.5 ам.доллар буюу 6.9 хувиар өсөв.
 
2026 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 254 удаагийн арилжаагаар 17 сая тонн нүүрсийг 1.66 тэрбум ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2026 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалсан нүүрсний хэмжээ 1.7 дахин өсөж, 10.1 сая тонноос 17 сая тоннд хүрсэн бол арилжааны үнийн дүн 2.7 дахин өсөж, 615.0 сая ам.доллароос 1.66 тэрбум ам.долларт хүрээд байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.