Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын Монгол бахархлын өдрийн иж бүрэн хувцаслалт

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын Монгол бахархлын өдрийн иж бүрэн хувцаслалт

Монгол бахархлын өдөрт  зориулсан Хүндэтгэлийн чуулганд УИХ-ын 126 гишүүн бүгд Монгол үндэсний хувцсаа өмсөж иржээ. Тэр дундаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар монгол хувцсаараа иж бүрэн хувцаслаж ирснийг онцлон хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол хүн монгол дээл хувцсаа иж бүрнээр нь өмсөх ёстой" хэмээн ойр тойрныхон төдийгүй бүх монголчууддаа уриалж явдгийнх түүний эл уриалга маш сайн "халдварлажээ". Үнэхээр ч төрийн тэргүүн хүн монгол хувцсаа зөв бөгөөд иж бүрнээр өмсөж, ард түмэндээ үлгэрлэж байх нь зүй ёсных. Түүний хувьд гадаад, дотоодын айлчлал, арга хэмжээн дээр ч монгол дээл, малгайгаа иж бүрнээр өмсөж, хэвшсэн гэдгийг монголчууд бид мэднэ. 

Өмнөх төрийн тэргүүнүүд дунд Монгол дээлэн дээрээ орос маягийг шлаф духдуулж, орос маягийн хромон гутал өмсдөг байсан нэгэн ч бий. 

Харин энэ удаагийн Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ханцуйн дээрээ үүлэн хээ урласан, хүннү захтай хар хөх өнгийн дээлэн дээрээ халх ноён малгай өмсчээ. Түүний малгайн оройн хэсгийг мөнгөлж, нар саран дээр шонхор шувуу сууж буйг дүрсэлсэн нь ёстой л монгол төрийн мандан бадрал, төрийн бахархлаа дээдэлснийг онцолж болохоор аж. 

Мөн түүний хувьд монголын эртний уламжлалт мөнгөн тоногтой суран бүс бүсэлж, монгол арьсан гутлаа өмссөн байна. 

5e381ef9263d47c2a057826f5bc7a508

May be an image of text
May be an image of text

Харин УИХ-ын дарга С.Бямбацогт усан хээ дүрсэлсэн хормойтой цэнхэр дээл өмсөж, өнгө дагуу дурдан бүс бүслээд, дээлтэйгээ ууссан өнгөтэй халх малгай тавьжээ. Түүний малгайн оройг ямар нэгэн үнэт чулуугаар чимээгүй ч монгол уламжлалт аргаар сампин зангиджээ. Мөн л түүний хувьд монгол хувцсаа иж бүрнээр өмссөний илэрхийлэл болгож монгол гутлаа ч өмссөн харагдана. Өмнө түүний хувьд дээлэн дээрээ шлаф духдуулсан явдаг байсан билээ. 

May be an image of text
May be an image of text

7beb5954b1cd4181a027c125b6ba150c

Ерөнхий сайд Н.Учралын хувьд ч энэ удаа монгол хувцсаа иж бүрнээр нь өмсчээ. Тэрээр хөх өнгийн дээлэн дээрээ өнгө дагуу зүү ороосон монгол ширэн бүс бүсэлж, монгол гутлаа өмссөн байх аж. Түүний малгайг оройг харин оюу, мөнгийг хослуулан сампин зангидаж, мөнгөөр тоногложээ.  

May be an image of one or more people and text
May be an image of one or more people and text

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б
Батбаатар 13 цаг, 53 минут
Төрийн 3 өндөрлөг маань сайхан хувцаслаж өнгөтэй гоё харагдаж бна шүү. Төр түвшин түмэн олон амгалан амгалан байхын ерөөл өргье