Монгол бахархлын өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн
Өнөөдөр Өвлийн тэргүүн сарын Шинийн нэгэн буюу Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр тохиож байна.
Мөн тухайн онд Монголын бахархалт шувуугаар ШОНХОР шувууг нэрлэж байв.
Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.
Монгол бахархлын өдөр тохиосон он цагийн дараалал:
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм.
- 2012 он: 11 сарын 14, Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр
- 2013 он: 11 сарын 4, 851 жилийн ойн өдөр
- 2014 он: 11 сарын 23, 852 жилийн ойн өдөр
- 2015 он: 11 сарын 12, 853 жилийн ойн өдөр
- 2016 он: 10 сарын 31, 854 жилийн ойн өдөр
- 2017 он: 11 сарын 19, 855 жилийн ойн өдөр
- 2018 он: 11 сарын 8, 856 жилийн ойн өдөр
- 2019 он:11 сарын 27, 857 жилийн ойн өдөр
- 2020 он: 11 сарын 16, 858 жилийн ойн өдөр
- 2021 он: 11 сарын 5, 859 жилийн ойн өдөр
- 2022 он: 11 сарын 24, 860 жилийн ойн өдөр
- 2023 он: 11 сарын 14, 861 жилийн ойн өдөр
- 2024 он: 11 сарын 2, 862 жилийн ойн өдөр
- 2025 он: 11 сарын 21, 863 жилийн ойн өдөр
- 2026 он: 11 сарын 10 864 жилийн ойн өдөр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.