Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй татвар буюу "Инфляц" 13,4 хувьд хүрч 2014-15 оны хүнд үеүүдтэй ижил түвшинд хүрчээ
Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй татвар буюу "Инфляц" 13,4 хувьд хүрч 2014-15 оны хүнд үеүүдтэй ижил түвшинд хүрчээ
Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Монголбанкны үндсэн чиг үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэх д, валютын ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлаас баталсан "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл"-д инфляцыг эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах хүрээнд 6.0% орчимд /2 нэгж хувийн интервалтай/ түвшинд тогтворжуулах зорилтыг дэвшүүлсэн. Гэвч энэ зорилтоо зөвхөн оны эхний 3 сард л барьж чадсан байдаг. 2026 оны 7,2-7,3 хувьд инфляц хэлбэлзэж байсан. Оны 2-р улирлаас 8,4 хувь болж улмаар тасралтгүй өссөн.
Харин 2027 оны Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2027 онд баримтлах үндсэн чиглэлд Үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Инфляцыг 2027 онд 6%, цаашид 5% орчимд тогтворжуулна гэж тусгасан. Мөн төгрөг болон валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангахад зорьсон байна. Гэвч өнөөдрийн 13,4 хувийн инфляц аль хэдийн дээрх зорилтуудаас хол давсан байна. Өнөөдрийн 13,4 хувийн инфляц Төв банкны зорилтот түвшингээс 5.4 нэгж хувиар өссөн дүн юм.

Эргэн сануулахад инфляц маш хүнд түвшинд байсан түүхэн хэд хэдэн тохиолдолтой өнөөдрийн 13,4 хувь ойртсоор байна:
-
Импортын үнийн шок ба Ханшийн сулралт:
-
2014–2015 он: Ашигт малтмалын үнэ унаж, дотоодод амбулатор валютын хомсдол үүссэнээс төгрөгийн ханш унаж, импортоор орж ирдэг өргөн хэрэглээний барааны үнэ шууд нэмэгдсэн.
-
Одоо үед: Импортын зардалд тээвэр логистик, шатахууны үнэ болон валютын ханшийн дарамт шууд нөлөөлж байна.
-
-
Засгийн газрын төсвийн тэлэлт ба Бэлэн мөнгөний нийлүүлэлт:
-
2014–2015 он: Монголбанк болон Засгийн газраас "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" болон "Чингис бонд"-ын санхүүжилтийг зах зээл рүү их хэмжээгээр нийлүүлж, эрэлтийг хөөрөгдсөн.
-
Одоо үед: Цалин, тэтгэврийн нэмэгдэл болон төсвийн зардал тэлснээр хэрэглээний эрэлт буурахгүй, инфляцыг тэтгэсээр байна.
-
-
Иргэдийн бодит орлогын уналт:
-
Хоёр үе хоёулаа иргэдийн цалин, орлогын өсөлтөөс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт (13–15%) нь давж гарсан тул өрхийн төсөвт маш хүнд туссан.

-
2026 оны хавраас эхлэн тасралтгүй өссөн инфляц өнгөрсөн жилүүдийн эдгээр хүнд үеүдтэй тун ойрхон тулж иржээ. Монголбанкны зүгээс өргөн хэрэглээний үнэ, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж байгаа инфляцын эсрэг Мөнгөний хатуу бодлого баримтална гэдгээ зарлаад байгаа. Харин одоогоор Засгийн газраас хүнсний ногоо, шатахууны нөөц бүрдүүлэх зэрэг ажлуудыг зарлан хийж байгаа боловч бодит үр дүн мэдэгдээгүй байна. Мөн 11-р сард цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмсэн нь нэмрээс болж байгаа төдийгүй 1-р сард ахин тэтгэвэр нэмэх тул гараа хумьхан суугаатай ижил үр дүнтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.